“Бизнесийн хатан хаад” тодорлоо

Эдийн засгийн салбарын ачааг үүрэлцэж, түүчээлж яваа бүсгүйчүүдийг сайшаан алдаршуулдаг “Бизнесийн хатан хаан” өргөмжлөл гардуулах ёслол өчигдөр “Сөүл” зоогийн газарт боллоо. Байгуулагдаад 25 жил болж буй Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо (МБЭЭХ)-ноос зохион байгуулдаг энэ арга хэмжээний 2016 оны “Бизнесийн хатан хаан” өргөмжлөлийг Сэлэнгэ аймгийн “Баян-Ундарга” компанийн захирал Ё.Саранцэцэг, “Таны төлөө бид” эмнэлгийн зөвлөх, Гавьяат эмч Б.Бүлтэн, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, “Ард актив” ХЗХ-ны гүйцэтгэх захирал У.Алтантуяа, Увс аймгийн “Таван эрдэнийн хишиг” гутлын үйлдвэрийн дарга Д.Гантуяа нар хүртлээ.

Мөн “World organic foods“ компанийн захирал С.Өлзийдэлгэр, Багануур дүүргийн “Шинэ дизайн” компанийн захирал Т.Баярмаа, “Мөнх эзлэн” компанийн захирал Х.Батчимэг, Налайх дүүргийн “Ундрах дөл” компанийн захирал Т.Батцэцэг, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, сайн малчин Б.Нансалмаа зэрэг салбартаа нэр алдраа дуурсгаж яваа сайчуудыг энэ үеэр шагнав. МБЭЭХ-ны ерөнхийлөгч О.Заяа тэдэнд шагнал гардуулахдаа “Айл гэр, ар талаа бүтэн бүлээн авч явах нөр их ажлын зэрэгцээ эрхэлж буй үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийнхээ салбарт амжилт гаргаж буй бүсгүйчүүдээрээ бахархаж явдаг шүү” гэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай