Г.Уянга: АН-ыг аврахын тулд Ж.Батзанданг намын дарга болгохоос өөр сонголт байхгүй

АН-ын даргын сонгуульд хэн хэн өрсөлдөх нь улстөр сонирхогчдын анхаарлыг татаж буй. Одоогоор С.Эрдэнэ, Ж.Батзандан тэргүүтэй цөөнгүй хүн АН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдээд буй.

Нэгэн цаг үед түүнтэй хамт жагсаж, тэмцэж явсан УИХ-ын гишүүн дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр өөрийн цахим хаягтаа "Батзандангаа дэмжихээр найзууд нь өчигдөр цугларлаа. АН-ыг аврах нь Монголд хэрэгтэй гэж үзвэл Ж.Батзанданг намын дарга болгохоос өөр сонголт байхгүй харагдана.

Бусад нь яагаад АН-ыг өөрчлөхийг би ойлгохгүй байгаа. 26 жил тэд л байсан бус уу? Хэрэв Ж.Батзандан намын дарга болж чадахгүй бол Монголыг аврах зам АН биш болж таарах байх. Харин найз минь өөр зам олж харахыг эрмэлзсэн нь зөв болох байх.

АН-ын ах нарт хангалттай найдсан, итгэсэн, 26 жилээ үрсэн. Харин гишүүдэд нь нэг найдаад үзэх нь зөв байхаа...." хэмээн нийтэлжээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (37)

Илгээх

Энэ тухай