С.Эрдэнэ АН-ын даргад өрсөлдөхөөр материалаа бүрдүүлж өглөө

С.Эрдэнэ АН-ын даргад өрсөлдөхөөр материалаа бүрдүүлж өглөө

УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, материалаа албан ёсоор бүрдүүлж өглөө.

Тэрбээр "АН-ын VI Их хурлаас гарсан шийдвэрийн дагуу Ардчилсан намын даргад нэр дэвшихээр шийдвэрлэж, Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу материалаа бүрдүүллээ. Миний материалыг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж авахыг хүсч байна. Би сонгуульд шударгаар өрсөлдөнө” гэв.

Харин Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар “Ардчилсан намын сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу хамгийн түрүүнд материалаа ирүүлж, нэр дэвшихээ илэрхийлж байгаад баяр хүргэе. Бид сонгуулийг шударгаар зохион байгуулж, ажиллах болно” гэлээ.

АН-ын даргад нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 17 хүртэл хүлээж авах бөгөөд үнэмлэхийг нь 19-нд гардуулна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай