С.Зориг агсны хэргийн шүүх хурал энэ сарын 21-нийг хүртэл хойшилжээ

С.Зориг агсны хэргийн шүүх хурал энэ сарын 21-нийг хүртэл хойшилжээ

Ардчилсан хөдөлгөөний анхдагч С.Зориг агсан бусдад хэрцгийгээр алагдсанаас хойш эдүгээ 18 жилийг ардаа үдээд байна.Энэхүү хэрэг явдлын дараагаар  улс төрийн хүрээнийхэн,хууль хяналтын байгууллагынхан болон олон нийт  төрөл бүрийн таамаг дэвшүүлэн шалгалтын ажиллагааг өргөн хүрээтэй явуулсан бөгөөд эцэст нь арга мухардаад байсан билээ.

Уг үйл явдал өрнөлийн дараа саяхнаас хэргийн сэжүүрээс атгалаа гэсэн мессежүүд хууль хяналтын байгууллагуудаас ирж хүн бүр тэрхүү үйл явцыг анхааралтай ажиглаж эхэлсэн. Энэ хэргийг шалгах ажиллагааны хүрээнд Эрдэнэт хотоос 3 хүнийг болон С.Зориг агсаны эхнэр Булганыг цагдан хорьж мөрдөн баййлтын ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд шалгалтын ажиллагаа дууссан гэж үзэн прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхээс энэхүү хэргийн шүүх хурлыг өнөөдөр буюу 2016-12-14 ний  өдөр хорих 461-р ангийн байранд зохион байгуулахаар тов гаргаад байсан юм.

Олон нийтийн зүгээс энэхүү ажиллагаа хэн нэг хүнийг зохиомол байдлаар энэ хэрэгт холбогдуулж жинхэнэ үйлдсэн этгээдүүд хэргээс тултрахаар оролдож байна.Энэ удаагийн шүүх хурал хойшлогдох магадлал өндөр байна гэж таамаглаж байсан билээ.

Шүүх хурал хаалттай горимоор явагдаж байсан бөгөөд  өмгөөлөгчид хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжаагүй, мөн нэр бүхий гэрч нарыг оролцуулах хүсэлт гаргасны дагуу шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч 12 сарын 21 буюу ирэх лхагва гараг хүртэл хойшлууллаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай