Пак Гын Хэг гоо сайхны хагалгаанд орсон эсэхийг тодруулж байна

БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэг яг одоо тус улсын парламент дээр Севол хөлөг онгоцны ослын үеэр гоо сайхны хагалгаанд орж байсан эсэхийг тодруулж, байцаалт хийж байна. Хоёр жилийн өмнө болсон ослын үеэр ихэнх нь сургуулийн сурагчид, нийт 300 гаруй хүн амь насаа алдсан харамсалтай явдал болсон билээ. Энэ үеэр тухайн үеийн ерөнхийлөгч Пак Гын Хэг долоон цаг алга болсон шалтгааныг тодруулахаар ийн байцааж байгаа юм. 

Тухайн цаг үед ерөнхийлөгчийг яг юу хийж байсныг нь мэдэж байх магадлалтай 17 хүнийг гэрчээр дууджээ. Өмнө нь Пак Гын Хэг огцроогүй байхад зарим гэрчээс мэдүүлэг авсан ч бүгд мэдэхгүй гэж хариулж байв. Одоо мэдүүлэг өгч буй гэрч нарын дунд ерөнхийлөгчийн эмч нар, ерөнхийлөгчийн аюулгүйн албаны дарга Ким Вон Хо, тус улсын онцгой байдлын газрын дарга асан генерал Ким Сюк Кён нар мэдүүлэг өгчээ. Харин ерөнхийлөгчийн гоо сайхны хагалгааг гардан гүйцэтгэсэн гэх сувилагч Чён Ва Дае нарын хүмүүс энэ байцаалтанд оролцоогүй бололтой. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай