“Нэг Хятад” бодлогыг АНУ дэмжих албагүй

“Нэг Хятад” бодлогыг АНУ дэмжих албагүй

Тайваньтай хэрхэн харилцахыг Бээжингээр заалгахгүй гэж АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп телевизийн “Fox news” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Тэгэхдээ Тайванийн тэргүүн Цай Инвэньтэй утсаар санамсаргүй ярьснаа Д.Трамп онцлон тэмдэглээд, “Нэг Хятад” бодлогыг бид яагаад дэмжих ёстойг би ойлгохгүй байна” гэв.

Худалдааны салбарт л гэхэд Бээжинтэй байгуулсан хэлэлцээр Вашингтонд байхгүйгээс АНУ асар өндөр төлбөр өгч, харин Хятад улс тийм зардал гаргахгүй байгааг тэрбээр тэмдэглэв. Бээжингийн бодлого АНУ-д хүчтэй нөлөөлж байхад, Өмнөд Хятадын тэнгист Хятад улс хиймэл арлууд байгуулах нь зүйтэй юм уу гэж Д.Трамп хэлжээ. Нөгөөтэйгүүр Умард Солонгосын асуудлыг зохицуулах талаар ямар ч тусламж үзүүлэхгүй байгаад Бээжинг Америкийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч буруушаасан байна.

Тайванийн тэргүүнтэй Д.Трамп утсаар ярьсны дараа Хятадын ГХЯ Америкийн Элчин сайдад мэдэгдэл хүргүүлжээ. Үүний хариуд тэрбээр Бээжинг шүүмжилсэн байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай