Хүнсний ногоогоор бүтээлч, гоё хоол хийгээд iPhone 7 утастай болох боломж байна

Хүнсний ногоогоор бүтээлч, гоё хоол хийгээд iPhone 7 утастай болох боломж байна

Монгол ногоо төслөөс санаачлан шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан фэйсбүүк хэрэглэгчдийн дунд Монгол ногоогоо ашиглан амтат хоолнуудыг хэрхэн бэлтгэх талаар мэдлэг чадвар олгох,монгол ногоочдоо болон Монгол ногоогоо дэмжих өргөнөөр хэрэглэхийг уриалах зорилгоор, ногоотой хоол хэн сайн бүтээлч өвөрмөцөөр хийх вэ? уралдааныг зарлаж байна.Та бүхэн идэвхитэй оролцоорой.

Уралдааны удирдамж:

Зохион байгуулагч: “Монгол Ногоо” төсөл

Үргэлжлэх хугацаа: 2016 оны 12.08 – 12.27

Facebook хуудас: http://www.facebook.com/MFARD.MN 

Зорилго: Хүнсний ногоогоор хийх амттай хоолны жорыг хуваалцаж, ногооны ач холбогдлыг олон нийтэд таниулах.
Уралдаанд оролцох нөхцөл: Зөвхөн төмс, хүсний ногоогоор хоол хийж, тэдгээрийн эрүүл мэндийн ач тус, хэрэглээний онцлог зэргийг тайлбарласан видео бичлэг эсвэл зургийг 2016 оны 12 сарын 26-ны шөнийн 12:00 цаг хүртэл Монгол Ногоо төсөл – фэйсбүүк хуудас руу мессэжээр эсвэл mogfa.org@gmail.com и-мэйл хаяг руу илгээнэ. Илгээхдээ овог, нэр, холбоо барих 2 ширхэг утасны дугаарыг заавал бичнэ. Зураг, видеог програм ашиглан эвлүүлж хийж болно.

Уралдааны шагнал:

1. iPhone 7 ухаалаг гар утас, хоолны ном

2. 100’000 төгрөгний үнэ бүхий гал тогооны хэрэгсэл, хоолны ном

3. 50’000 төгрөгний үнэ бүхий гал тогооны хэрэгсэл, хоолны ном

Шалгаруулалт:

Тэмцээнд оролцогчдын материалыг http://www.facebook.com/MFARD.MN фэйсбүүк хуудаснаа байрлуулах бөгөөд Like & Share (like 1 оноо, Share 2 оноо)–ын тоо болон шүүгчдийн үнэлгээгээр ялагчыг тодруулна (like & Share– 50%, шүүгчдийн санал – 50%).
Шүүгчдийн үнэлгээнд харгалзах зүйлс:

Уралдааны шаардлагад нийцсэн байдал
Бүтээлч, шинэлэг хоол хийх
Хүнсний ногооны ач холбогдлыг сурталчилсан байдал
Зураг, видео бичлэгийн чанар, гүйцэтгэл

2016.12.27-ны Мягмар гарагт 20:00 цагаас ялагчийг зарлаж 12.29-ний “Veggie Cook Show” дээр ялагчдыг урин шагналыг гардуулна.
Холбоо барих:

http://www.facebook.com/MFARD.MN
 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай