“Moody’s” агентлаг Монголын эдийн засаг өсөхгүй гэж тооцжээ

“Moody’s” агентлаг Монголын эдийн засаг өсөхгүй гэж тооцжээ

Монгол Улсын санхүүгийн чадамж, эдийн засгийн нөхцөл муудаж буй нь зээлжих зэрэглэлийг Caa1 болгон бууруулсан шийдвэрийг нь бататгаж байна гэж олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг мэдээлжээ. Өр төлөх шаардлагатай тулаад буй Засгийн газар олон талт санхүүжилт татаж чадах, эсэх нь тодорхойгүй байгааг мөн дурдсан байна. Тэдний тооцож буйгаар Монгол Улсын төсвийн алдагдал энэ онд ДНБ-ий 19.5 хувьтай тэнцэхээр байгаа гэнэ. 2017, 2018 онд төсвийн алдагдал мөн л өндөр хэвээр байх төлөвтэй хэмээн үзсэн байна. Дээрх хувийг 18-д хүрэхээр байгаа хэмээн Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. “Moody’s” агентлаг манай улсын эдийн засгийн дунд, урт хугацааны өсөлт эерэг төлөвтэй байхыг тэмдэглэжээ. Тодруулбал, Монгол Улсын ДНБ ирэх онд нэг, 2018 онд 3.5 хувиар тэлнэ гэж таамагласан аж. Харин энэ онд өсөлтгүй байна гэжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай