Олон нийтэд нээлттэй,сонирхолтой, үнэ төлбөргүй лекцэнд урьж байна

Олон нийтэд нээлттэй,сонирхолтой, үнэ төлбөргүй лекцэнд урьж байна

БСШУСЯ, ШУА-иас хамтран зохион байгуулж буй “Эрдэмтдийн үг” цуврал лекцийн есдэх удаагийн зочин эрдэмтнээр МУИС-ийн Лазерын судалгааны лабораторийн эрхлэгч, доктор, профессор Ж.Даваасамбуу уригдаж, “Шинжлэх ухааны хөгжилд техникийн дэвшлийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр олон нийтэд нээлттэй лекц уншина. Гэрлийн өндөр эрчимтэй үүсгүүрүүд болох синхротрон цацраг ба чөлөөт электроны лазерын өвөрмөц шинж чанарууд нь судлаачдад урьд өмнө хийгдэж байгаагүй судалгааны цоо шинэ боломжийг олгож байна. Синхротрон цацрагийн өндөр эрчим, спектрийн өргөн мужийг хамарч байгаа байдал, цацрагийн туйлшрал болон хэт богино импульс, чөлөөт электроны лазерын цацрагийн когерент шинж чанар болон бага талбайд фокуслах онцлог давуу талуудыг ашиглан эдгээр үүсгүүрийг шинжлэх ухааны олон салбарт тухайлбал физик, хими, биологи, материал судлал, хүрээлэн буй орчин, анагаах ухаан, археологи, палеонтологийн судалгаанд өргөн хэрэглэх болжээ. Лекцээр дулааны нейтроны харимхай болон харимхай бус сарнил, синхротрон цацрагийн рентген цацрагийн мужийг ашиглан хийсэн өөрийн судалгааны зарим үр дүн болох гаднын цахилгаан орны нөлөөгөөр кристаллд явагдах бүтцийн өөрчлөлтийн механизм, бодис гэрлийн харилцан үйлчлэлээр явагдах фазын шилжилтийн кинетик болон динамикийн судалгааны үр дүнг танилцуулах, түүнчлэн нейтрон, синхротрон болон лазерын цацрагийг судалгааны бусад салбарт хэрэглэх боломжийн талаар товч мэдээлэл өгөх юм. Лекц 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 15.00 цагт “Танан” төв /Спортын төв ордны хойно/-ийн хурлын танхимд болно. Та бүхнийг урьж байна. 99045949

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай