Хөлөнбуйр аймагт зэрлэгээр олон адуу хөнөөсөн Хятад эрд эрүү үүсгэн шалгахаар болжээ

Хөлөнбуйр аймагт зэрлэгээр олон адуу хөнөөсөн Хятад эрд эрүү үүсгэн шалгахаар болжээ

ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймагт хэсэг хятад иргэн Хөлөнбуйр аймгийн иргэн Насанжаргал хэмээх Өвөрмонгол уяачийн адууг бэлчээр рүү орж ирлээ хэмээн машинаар элдэн хөөж байгаад цөөнгүй хэдийг нь дайрсан хэрэг өчигдөр гарсан талаар бид мэдээлсэн билээ.

Уг хэргийн дагуу адууны эзэн Насанжаргал Хөлөнбуйр аймгийн цагдаагийн газарт өргөдөл гомдлоо гаргасаны дагуу уг хэргийг зохион байгуулж үйлдсэн хэргийн гол эзэн гэгдээд байгаа Хөлөнбуйр аймгийн Шинэ барга баруун хошуунд оршин суугч Бай Чан Суо овогт Баяннамурт эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон бөгөөд дөнгөж сая адууны эзэн Насанжаргал болон цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газар руу хөдөлжээ.

Баяннамурийнх өмнөд хятадын тариалангийн газруудаар тэнэж явсаар Хөлөнбуйр аймагт ирж суурьшин Өвөрмонгол иргэншил авсан гэж  нутгийн иргэд мэдээлж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (44)

Илгээх

Энэ тухай