Тика агентлаг Сэлэнгэ аймгийн эмнэлэгт хүүхдийн яаралтай тусламжийн тасаг байгуулахад тусална

Тика агентлаг Сэлэнгэ аймгийн эмнэлэгт  хүүхдийн яаралтай тусламжийн тасаг байгуулахад тусална

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн хүлээн авах яаралтай тусламжийн тасаг байгуулах төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Уг ёслолд ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи, Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил, аймгийн эрүүл мэндийн газрын дарга Т.Од, засаг даргын туслах Н.Сайнцог, нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэг, эмнэлгийн ажилтнууд болон хэвлэл мэдээлэлийнхэн оролцлоо. 
Жилд дунджаар 0-18 насны 1400 орчим хүүхдийг эмчлэн эрүүлжүүлж, бусад аймгуудаас ирсэн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг уг эмнэлэгт хүүхдийн хүлээн авах яаралтай тусламжийн тасаг байхгүй учраас ТИКА-гийн зүгээс Монголын эрүүл мэндийн дэд бүтцийг хөгжүүлэх, хүүхдийн нас баралтыг бууруулах, эмчилгээний явцад тохиромжтой халдваргүйжүүлсэн орчин бий болгох зорилгоор Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн хүлээн авах яаралтай тусламжийн тасаг байгуулахаар боллоо.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай