ШШГЕГ-ынхан БНСУ дахь мэдээлэл, цахим хяналтын системийн талаар туршлага судлаад иржээ

ШШГЕГ-ынхан БНСУ дахь мэдээлэл, цахим хяналтын системийн талаар туршлага судлаад иржээ

Бүгд Найрамдах Солонгос улс дахь мэдээлэл, цахим хяналтын систем, техник, тоног төхөөрөмж, Цахим хяналт, удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцах, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж туршлага судлах, Монгол улсын Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардагдах техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг байгуулахад хамтран ажиллах зорилгоор Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Батсайхан, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын дарга, хурандаа Х.Ариунболд, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, хошууч Б.Баатардаш нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2016 оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан айлчлал хийгээд ирлээ.

Тус уулзалтаар Монгол улсад “Цахим хяналт, удирдлагын төв систем” байгуулах төсөл хэрэгжих боломжийн талаар талууд санал солилцож, харилцан асуулт, хариулт тавих замаар холбогдох мэдээллийг авсан байна.

Мөн Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардлагатай цахим хяналтын системийг  Монгол улсын үүрэн холбооны сүлжээ орсон бүх нутаг дэвсгэрт нэвтрүүлэх бүрэн боломжтой талаар “SK Telecom” группын төлөөлөл Монгол улсын төлөөлөгчдөд танилцуулсан ба үүрэн холбооны сүлжээний тархалтын талаарх суурь судалгааг хийх шаардлагатайг дурджээ.

Анх 1983 онд Цахим хяналт удирдлагын төвийг АНУ-д хэрэгжүүлсэн. Одоогийн байдлаар нийт 25 улс хэрэгжүүлж байгаа гэсэн судалгаа байдаг. БНСУ-ын хувьд 2000 оны эхэн үед насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэх асуудал газар авснаар гар, хөлөнд бугуйвч зүүх хяналтын систем зайлшгүй шаардлагатай болсон байна.

БНСУ нь уг төрлийн ялыг 2007 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд 2016 оны байдлаар 2 дахь үе шат руугаа оржээ. Тус улс нь гэмт этгээдэд одоогийн байдлаар 3 төрлийн цахим бугуйвч хэрэглэн зорчих эрхийг хязгаарлуулсан этгээдэд 24 цагаар хяналт тавьж, ажилладаг.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай