Дэлхийн мисс 2017: Баярцэцэгийн хийцтэй цай олны талархлыг хүлээжээ

Дэлхийн мисс 2017: Баярцэцэгийн хийцтэй цай олны талархлыг хүлээжээ

Дэлхий мисс 2017 уралдаанд оролцож буй орон орны миссүүд тив тивээрээ хуваагдан  зохион байгуулагч орноос зохион явуулдаг алдартай хоолны шоунд оролцож авьяас чадвараа сорин өрсөлдлөө.Зохион байгуулагчид бэлтгэх болон боловсруулах ,хоолоо танилцуулахад 30 минутыг өгсөн бөгөөд Ази тивээ төлөөлсөн багийнхан Шри ланк алимтай пудинг, Энэтхэг тахианы масала, Индонез омлет, хонины сүүлтэй Монгол хийцтэй будаатай цайгаар оролцож 2-р байранд шалгарчээ. Манай оролцогч ази тивийн багт орж хонины сүүл будаа борцтой хийцтэй цай хийж оролцсон бөгөөд оролцогч миссүүд болон шүүгчид амтархан ууж дахин дахин нэмүүлж байсан гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай