Барилгын салбарынхан хамгийн их зээл авдаг

Энэ оны аравдугаар сарын байдлаар арилжааны банкууд нийт 12.4 их наяд төгрөгийн зээл олгожээ. Үүнээс 9.7 их наяд буюу 80 орчим хувь нь төгрөгийнх, үлдсэн нь ам.долларынх аж. Мөн нийт зээлийн 85 орчим хувь нь хугацаандаа төлөгдөж буй бол үлдсэн хэсэг нь хугацаа хэтэрсэн болон чанаргүй гэсэн ангилал руу шилжжээ. Харин нэг хүртэлх жилийн хугацаатай олгосон зээл 16, 1-5 хүртэл жилийнх 46, таваас дээших нь 20 орчим хувийг нь эзэлж буй гэнэ.

Өөрөөр хэлбэл, нийт зээлийн тал орчим хувь нь 1-5 жилийн хугацаатай байгаа нь эндээс харагдаж байна. Түүнчлэн хөдөө аж ахуйд нийт зээлийн хоёр, уул уурхайд найм, боловсруулах үйлдвэрлэлд 10, барилгад 12, үл хөдлөх хөрөнгөд 15, бөөний болон жижиглэнгийн худалдаанд 13, санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаанд дөрөв, үлдсэн хувь нь бусад салбарт ногджээ.

Зээлийн жигнэсэн дундаж хүү нь 17.9 хувь байгаа бол доод тал нь таван хувийн хүүтэйгээр олгосон аж. Мөн дундаж хугацаа нь 28.8 сар байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай