Гадаад өр 23.8 тэрбум ам.доллар хүрлээ

Манай улсын гадаад өр энэ оны гуравдугаар улирлын байдлаар 23.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 10 хувиар өссөн байна. Засгийн газрын өр 34 хувиар тэлсэн бол Төвбанкных 22 хувь буюу 480 сая ам.доллароор хумигджээ. Одоогоор Засгийн газар 4.7 тэрбум ам.долларын гадаад өртэй байгаа бол Төвбанкных 1.7 тэрбумд хүрээд буй юм. Мөн арилжааны банкуудын болон эдийн засгийн бусад секторын гадаад өр нэмэгджээ. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчаас авсан зээлийн эх үүсвэрийн хэмжээ 35 хувь буюу 3.6 тэрбум ам.доллароор багассан нь онцлох үзүүлэлт болов. Энэ нь “Оюутолгой” толгой компаниасаа авсан зээлээ энэ оны хоёрдугаар улиралд төлсөнтэй нь холбоотой аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай