Бусдад харьцахад буруу сэтгэгдэл төрүүлдэг үйлдэл

Бусдад харьцахад буруу сэтгэгдэл төрүүлдэг үйлдэл

Та дараах 23 хөдөлгөөнийг хийхгүй байж сурсанаар хүмүүст сөрөг мэдээлэл, сөрөг мэдрэмжийг төрүүлэхгүй байж чадах болно.

1. Биеийнхээ өмнө эд зүйлсийг барих. Биеийнхээ өмнө эд зүйлсийг барих нь ичимхий байдлыг илэрхийлэх ба эсэргүүцсэн шинжийг үзүүлдэг.

Учир нь та юмны араар нуугдаж, бусдаас өөрийгөө тусгаарлаж байгаа хэрэг. Эд зүйлсийг урдаа барихын оронд хажуу талдаа барихыг танд санал болгоё.

2. Цагаа байн байн харах, эсвэл гарын хуруугаа ажиглах.

Энэ бол уйтгартай байгааг илтгэх том дохио. Хэн нэгэнтэй ярьж байгаа үедээ хэзээ ч бүү цагруугаа харж байгаарай.

3. Хувцсанд тань наалдсан утсыг авах. Та хэзээ ч хүнтэй ярьж байхдаа хувцасандаа наалдсан утсыг авж болохгүй. Тэгэх аваас та тухайн хүний яриаг ер сонирхохгүй байгааг илтгэх ба таньтай яриа өрнүүлж буй хүн илэн далангүй ярилцахгүй л болов уу.

4. Хэн нэгэнрүү харж байхдаа хацраа илэх. “ Би чамайг сонжиж байна “ л гэсэн үг. Хүн ихэнхдээ шийдвэр гаргах үед хацраа илэх нь элбэг байдаг. Хэрвээ та хүнтэй юм ярьж байхдаа хацраа илвэл тэднийг шүүж байна гэж бодох болно.

5. Нүдээ онийлгох. Хэрвээ та хэн нэгэн хүнд дургүй байгаагаа хэлмээр байвал зүгээр л нүдээ онийлго. Заримдаа хүмүүс өөрийн мэдэлгүй, санамсаргүйгээр нүдээ онийлгосноор хүмүүст буруу сэтгэгдэл үлдээх нь байдаг. Тиймээс битгий буруу сэтгэгдэл үлдээ. Битгий нүдээ онийлго.

6. Хэт ойр зогсох. Энэ нь тухайн хүнээ тохьгүй болгоход хүргэнэ. Зөвхөн ойрын хүмүүстэйгээ л хэт ойр зогсож болно.

7. Хүнтэй хамт байх үедээ доош харах. Энэ нь тухайн хүнийг ер сонирхохгүй байна гэсэн дохиог илгээх болно. Заримдаа энэ нь бүр дээрэлхүү занг илэрхийлдэг юм байна. Тэгэхээр хүнтэй харилцаж байгаа үед тухайн хүнийхээ нүдрүү байнга харж, эгцлэн харж байх хэрэгтэй.

8. Харилцан ярианы үед нүүрэндээ хүрэх. Ихэнхдээ нүүрэндээ хүрэх, нэн ялангуяа хамартаа хүрэх нь хууран мэхлэж байгааг илтгэдэг байна. Мөн амаа жимийх нь худал хэлж байгааг харуулдаг. Тэгэхээр ярьж байгаа үедээ нүүрэндээ бүү хүр.

9. Худал инээх. Худал инээд, жинхэнэ инээдийг ялгахад маш амархан байдаг. Жинхэнэ инээд бүх нүүрийг хамарч инээдэг. Харин худал инээд зөвхөн ам, уруулыг хамардаг байна. Тэгэхээр инээх гэж бүү оролд.

10. Өөрт тань таалагддаг хүнийхээ эсрэг талруу налах. Энэ нь уйтгартай, сонирхохгүй байгаагийн илрэл юм. Зарим хүмүүс үүнийг “ Тэр надад дургүй юм байна “ гэж ч хүлээж авж магадгүй юм шүү. Хүн ихэнхдээ сайн хүнээ налж, дургүй хүнийхээ эсрэг талруу налдаг шүү дээ.

11. Ярьж байгаа хүнрүүгээ эгц харахгүй байх. Энэ нь тохьгүй, сонирхохгүй байгааг илтгэнэ. Тэгэхээр хэрвээ хүнтэй ярьж байгаа бол бүхэл биеэ, мөн нүүрээ тухайн хүнрүүгээ харуулах хэрэгтэй юм. Тэгэхээр тухайн ярьж байгаа хүнийхээ яриаг үнэхээр сонирхож байгаагаа илэрхийлмээр байвал түүн рүү эгц хар.

12. Гараа зөрүүлэх. Энэ нь өөрийгөө хамгаалж байгааг, цаашлаад хувиа хичээсэн дохиог цацдаг байна. Тэгэхээр байнга гараа 2 талдаа байлгаж, нээлттэй байх хэрэгтэй.

13. Удаан болхи төрх үзүүлэх. Хүмүүст өөрийгөө идэвхтэй, эрч хүчтэй, итгэлтэй харагдахын тулд өөрийн байгаа байдалдаа ихээр анхаарах хэрэгтэй байдаг. Үүний тулд та хөлөө аль болох эвтэйхэн байрлалаар тавьж, мөрөө хойш татаж, толгойгоо дээш өргөж, хүмүүсийн нүдрүү эгцлэн харж, гар барин мэндлэх хэрэгтэй.

14. Толгойгоороо оролдох. Хүн ихэнхдээ эргэлзсэн, тодорхойгүй байх үедээ толгойгоо оролддог. Заримдаа худал хэлж байгаа хүмүүс бас толгойгоо оролддог юм. Тэгэхээр гараа толгойноосоо аль болох хол байлгахыг хичээгээрэй.

15. Цамцныхаа захаар оролдох. Энэ нь “ Би үнэхээр тавгүй” байна гэдгийг илтгэнэ.

16. Нүдээ байн байн анивчих. Сэтгэл тавгүй, түгшүүртэй байдлыг илтгэх том тэмдэг. Зарим хүмүүс цухалдуу байхдаа нүдээ хурдан цавчиж эхэлдэг.

17. Мөрөө бөгтийлгэх. Өөрийгөө хүндэтгэхгүй байгааг илтгэнэ. Өөртөө итгэлтэй хүмүүс мөрөө цэх авч явдаг юм. Тэгэхээр мөрөө цэх байлга. Та итгэлтэй харагдах болно.

18. Гараа доороо солбиж зогсох. Та энэ үйлдэлийг хийснээр ганц ч үг хэлж чадахгүйгээр бусдын хүндэтгэлийг алдах болно. Гараа солбиж зогсох нь тавгүй, айдастай байгааг харуулдаг. Ямар ч тохиолдолд гараа 2 талдаа байлгах хэрэгтэй шүү.

19. Гараараа толгойгоо түших. Би үнэхээр уйдаж байна гэсэн дохиог илгээнэ. Хэрвээ ширээний ард хүнтэй яриа хийж байгаа бол гараа ширээндээр тавиад нээлттэй байлгах хэрэгтэй.

20. Хөлөрсөн гараа хувцсандаа арчих. Айсан, сэтгэл түгшсэн байдлыг харуулах болно. Хэрвээ гар тань хөлрөөд байвал зүгээр л орхичих. Зүгээр л тайвшир.

21. Сандалыхаа ирмэг дээр суух. Энэ нь сэтгэлийн болоод биеийн таагүй байдлыг илтгэнэ. Энэ нь таныг болоод таны эргэн тойронд байгаа хүмүүсийг хүртэл таагүй байдалд оруулдаг. Тэгэхээр аль болох биеэ чөлөөтэй байлгаж, хойшоо бага зэрэг налж суу.

22. Хөл, гараа тогших. Энэ нь стресстэй байгааг, тэвчээр алдагдаж байгааг, уйтгартай байгааг илтгэдэг. Хэрвээ танд ийм зуршил байгаа бол хурдан засаж авах хэрэгтэй.

23. Гараараа жижиг зүйлсийг оролдох. Энэ нь нилээд айдас, түгшүүртэй байгааг илтгэх болно. Ямар ч тохиолдолд хэн нэгний өмнө сууж байгаа бол гараа тайван сул байлгах хэрэгтэй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай