Цусны даралт ихсэх 15 шалтгаан

Цусны даралт ихсэх 15 шалтгаан

Цусны даралт ихсэлтийг үндсэн хоёр ангилалд хуваадаг.Үүнд:

1. Шалтгаан нь тодорхой болж тогтоогдсон анхдагч цусны даралт ихсэлт

2. Бөөрний өвчин гэх мэт суурь шалтгаантай эсвэл тодорхой эмүүдийг хэрэглэж байгаа үед үүссэн хоёрдогч цусны даралт ихсэлт

Хэдийгээр шалтгаан нь тодорхой цусны даралт ихсэлт байлаа ч гэсэн, эрсдэлт хүчин зүйлийг холбосон итгэлтэй нотолгоонууд дээр нөхцөл байдлыг батлах шаардлагатай. Ихэнх цусний даралт ихсэлтэнд хүргэдэг хэд хэдэн үндсэн шалтгаанууд байдаг. Үүнд:

1) Нас

Нас ахих нь цусны даралт ихсэх урьдчилсан нөхцөл болдог.

2) Цусны даралт ихэсдэг гэр бүлийн түүхтэй байх

Цусны даралт ихэсдэг гэр бүлийн түүхтэй байх нь таны энэ өвчинд өртөх эрсдлийг нэмэгдүүлнэ. Европ, АНУ-д судалгааны 93 төвөөс 150 гаруй эрдэмтэд оролцсон олон улсын эрдэмтдийн судалгаагаар цусны даралт ихсэх эрсдэлийг нэмэгдүүлж болох найман нийтлэг генетикийн (удамшлын) ялгааг тодорхойлсон байдаг.

3) Цаг агаарын хэм

Францын гурван хотод 65- аас дээш насны 8801 хүний цусны систол болон диастолын даралтыг хэмжин хянаж, жилийн дөрвөн улиралд ихээхэн ялгаатай гадна агаарын хэмийн нөлөөгөөр өөрчлөгддөг болохыг тогтоожээ. Энэ судалгаагаар цаг агаар дулаан үед цусны даралт бага байсан бөгөөд хүйтний хэм нэмэгдэхэд өсөж байсан байна.

4) Гарал, угсаа

Африк болон эсвэл Өмнөд Азийн өвөг дээдсийн гаралтай хүмүүс Кавказын эсвэл Америкийн уугуул хүмүүсийг бодвол цусны даралт ихсэх өндөр эрсдэлтэй байдаг.

5) Таргалалт, илүүдэл жинтэй болох

Илүүдэл жин гэдэг нь булчин, яс, өөх болон ус биед нэмэлтээр хуримтлагдахыг хэлдэг. Таргалалтын үед харин биед өөх, тос илүүдэл хэмжээгээр хуримтлагдана. Илүүдэл жин ба таргалалттай хүмүүсийн аль алин нь хэвийн жинтэй хүмүүстэй харьцуулахад цусны даралт ихсэх магадлал өндөр болдог. Учир нь энэ илүүдэл зүйлүүдийн төлөө организм нэмэлтээр илүү ачаалалтай ажиллах болдог.

6) Нас, хүйсийн ялгаа

Цусны даралт ихсэх нь насанд хүрсэн эмэгтэйчүүдэд илүү түгээмэл байдаг. Гэсэн ч 60 наснаас хойш нь эрэгтэй, эмэгтэй аль аль нь адилхан цусны даралт ихсэлтэнд мэдрэмтгий болдог. 18-59 насны эмэгтэйчүүдийг энэ насны эрчүүдтэй харьцуулахад цусны даралтын шинж тэмдэг илүү илэрч, эмчилгээ хийлгэсэн байдаг.


7) Хөдөлгөөний идэвхгүй байдал

Суурин маягийн амьдралын хөдөлгөөний хомсдол бүхий хэв маяг нь цусны даралт ихсэх эрсдэлийг бий болгодог.

8) Тамхи татах

Тамхи татах нь цусны судсыг нарийсгаж, даралт ихсэх шалтгаан болдог. Мөн тамхи татах нь цусны хүчилтөрөгчийн агуулгыг бууруулдаг тул зүрх үүнийг нөхөхийн тулд цусаа хурдан шахсаны улмаас цусны даралт нэмэгддэг.

9) Архи уух

Хэдийгээр хэтрүүлэхгүй боловч тогтмол архи уудаг хүмүүст цусны даралт ихсэх эрсдэл өндөр байдаг. Их Британи Бристолийн Их сургуулийн судлаачид архи хэтрүүлэхгүй боловч тогтмол хэрэглэдэг хүмүүсийн систолийн даралт архи уудаггүй хүмүүсийнхээс 7 mmHg -аар өндөр байгааг тогтоожээ.

10) Давсны хэрэглээ өндөртэй байх

Мичиганы эрүүл мэндийн системийн их сургуулийн эрдэмтэд их давс хэрэглэдэг орон нутагт давс бага хэрэглэдэг газрын хүмүүсээс цусны даралт ихсэлт илүү тохиолдож байна гэж мэдээлсэн байна.

11) Өөх тосны хэрэглээ өндөр байх

Эрүүл мэндийн мэргэжилтнүүд өөх тосны хэрэглээ өндөр байх нь цусны даралт ихсэх эрсдэлд хүргэдэг гэж үзэж байна. Гэхдээ ямар төрлийн өөх тос хэрэглэх нь чухал ач холбогдолтой. Ургамалын гаралтай авокадо, самар, оливийн
( гүнждийн) тос, мөн түүнчлэн загасны тос ( омега), зарим төрлийн загаснууд сайн ба амьтны гаралтай болон транс тоснууд муу байдаг.


12) Оюуны стресс буюу бухимдалт байдал

Судлаачид сэтгэл санааны тогтворгүй байдал буюу стресс, ялангуяа урт хугацааны туршид энэ байдалд байх нь цусны даралт ихсэхэд ноцтой нөлөө үзүүлж болно гэж үзсэн байдаг. Техасын их сургуулийн судлаачдын явуулсан нэгэн сонирхолтой судалгаагаар онгоцны агаарын замын хянагчид байнгын стресст байдаг ба энэ нь тэдэнд хожуу цусны даралт үүсэх эрсдэлийг бий болгодог гэжээ.

13) Чихрийн шижингээр өвдөх

Чихрийн шижинтэй хүмүүс цусны даралт ихсэх өндөр эрсдэлтэй байдаг.

Чихрийн шижингийн 1- р хэлбэрийн үед гипергликемитэй (цусан дахь сахарын хэмжээ өндөр болох) байх нь цусны даралт ихсэх эрсдэлт хүчин зүйл болдог. Инсулин эмчилгээ эрчимтэй хийх нь энэ эрсдэлийг бууруулдаг.

Чихрийн шижингийн 2- р хэлбэрийн үед бусад эрүүл мэндийн шалтгаануудын (илүүдэл жин, таргалалт, зарим эм, зүрх судасны өвчнүүд) улмаас гипергликемитэй болох нь цусны даралт ихсэх өндөр эрсдэлийг бий болгодог.

14) Псориаз буюу хайрст үлдээр өвчлөх

АНУ - д 14 жилийн турш 78.000 хайрст үлдтэй эмэгтэйг судлаад цусны даралт, чихрийн шижин үүсэх өндөр эрсдэлтэй холбоотой болохыг тогтоожээ. Хайрст үлд нь дархлааны системтэй холбоотойгоор арьсан дээр цагаан хайрс гарч түүнийг арилгахад улаан өнгийн үлд шиг толбо гарч арьс гэмтээдэг өвчин юм.

15) Жирэмслэх

Жирэмсэн эмэгтэйчүүдийг тэдэнтэй адилхан насны жирэмсэн биш эмэгтэйчүүдтэй харьцуулахад даралт ихсэлт үүсэх өндөр эрсдэлтэй байдаг. Жирэмслэлтийн хожуу үед тохиолддог нилээд түгээмэл өвчний нэг бөгөөд нийт жирэмслэлтийн 2% - 3%-д эрүүл мэндийн энэ байдал тохиолддог. Ихэнх улс орнуудад жирэмсний үеийн цусны даралт ихсэлтийг 4 ангилалд хувааж үздэг. Үүнд:

1. Архаг цусны даралт ихсэлт 
2. Экламсийн өмнөх цусны даралт ихсэх үе 
3. Архаг цусны даралтын суурин дээр үүссэн эклампси 
4. Жирэмсний үеийн цусны даралт ихсэлт

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай