Гайхамшигт 6 төслийн хүрээнд мазаалайд тэжээл өгдөг машинуудыг засварлана

Гайхамшигт 6 төслийн хүрээнд мазаалайд тэжээл өгдөг машинуудыг засварлана

"Монголын бартаат замын авто спортын холбоо"-ноос Мазаалай баавгайг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах, олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор 2016 оны 6 сарын 3,4 ны өдрүүдэд "Мазаалай 4х4 2016" холбооны цомын аврага шалгаруулах тэмцээн зохион байгуулсан билээ. 
Тэмцээний дараагаар холбооны залуучууд маань мазаалай баавгайг хамгаалах үйлсэд хэрхэн хувь нэмрээ оруулж болох талаар судлаж үзсэний эзэст "Гайхамшигт 6-ийн төлөө" нэртэй төсөл хөтөлбөр санаачлав. Энэ нэрний хувьд гэвэл "Говийн их дархан цаазат газар" нь дэлхийн бөмбөрцөг дээрхи хамгийн том дархан цаазат газар бөгөөд энд нэн ховордсон Бөхөн, Тахь, Мазаалай баавгай, Хулан, Хар сүүлт, Хавтгай зэрэг 6 төрлийн амьтан амьдардаг учраас "Гайхамшигт 6-ийн төлөө" хэмээн нэрлэж үйл ажиллагаа явуулахаар болжээ.

"Гайхамшигт 6-ийн төлөө" төсөл хөтөлбөрийн талаар товчхон :

Говь нутагт сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлт, ган гачигаас болж ургамлын гарц муудан мазаалай баавгай тарга тэвээргэ авч амжаагүйн улмаас ичээндээ орохгүй өвөл болтол тэнэж эрч хүчээ алддаг ба тарга тэвээргэ авч чадалгүй ичээнд орсон мазаалай баавгай хавар ичээнээс гарах цаг нь болоогүй байхад ичээнээс гарч хоолгүйд хүрэн үхэж үрэгддэг байна иймд 1985 оноос мазаалай баавгай амьдардаг газруудад тэжээлийн цэгүүд бий болгон хорголжин тэжээл өгөх болсон юм . Жич: Одоогийн байдлаар 13 цэг дээр тэжээл тавьж өгдөг.
"Говийн их дархан цаазат газар"-т уаз 469 зургаа, Landcruiser 77 , Фургон зэрэг авто машинуудыг тэжээл зөөх, хамгаалах ажилд зориулан өгсөн юм байна .Үүнээс одоо 3 автомашин үлдсэн бөгөөд эдгээр автомашинууд одоогоор үүрэг гүйцэтгэх боломжгүй эвдрээд зогсож байгаа юм байна. Харин манай холбооны залуус эдгээр 3 автомашиныг их засварт оруулан "Говийн их дархан газар" хүлээлгэж өгөх зорилго тавин энэ ажлыг эхлүүлэв.

Автомашинуудыг 2016 оны 11 сарын 27нд Улаанбаатар хотод авчирсан бөгөөд нэгэн таатай мэдээг дуулгахад энэ ажлыг маань дэмжин "Мерседес Бенз Клуб" УАЗ-469 "Татах Хүч Моторс" ХХК, ФУРГОН "Автостандарт" ХХК ЛАНДКРУЗЕР 77 , маркын автомашиныг бүрэн засаж өгөхөөр хүлээн авлаа.
Мөн Royal HD телевизийн хамт олон  "Гайхамшигт 6-ийн төлөө" нэртэй телевизийн нэвтрүүлэг бэлдэхээр болов. Зураг авалт өчигдрөөс эхлээд явж байгаа.

Ингээд "Гайхамшигт 6-ийн төлөө" урагшаа !!!!!!!!!

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай