Лантуун дохио ТББ хүүхэд хамгааллын төв барихаар хөрөнгө босгох үйл ажиллагаа явуулж эхэлжээ

Лантуун дохио ТББ  хүүхэд хамгааллын төв барихаар хөрөнгө босгох үйл ажиллагаа явуулж эхэлжээ

Лантуун дохио ТББ-ын залуус нйигэм рүү чиглэгдсэн олон үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нөлөөллийн компанит ажлуудыг зохион байгуулж залуусыг үйл ажиллагаандаа өргөнөөр татан оролцуулдаг билээ.Тус байгууллагаас Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны эцсийн буудлын нэгэн газрыг худалдан авч "Ид шидийн орон" хэмээх хүүхэд хамгаалал хөгжлийн төвийг өөрсдийн гишүүд дэмжигчид хандивлагчид,залуусын оролцоотойгоор барьж байгуулах зорилгоор хандивийн үйл ажиллагаануудыг зохион байгуулсаар байна.Одоогийн байдлаар АНУ-д 5 сая төгрөг, Монгол улсад өөрсдийнхөө гишүүд дэмжигчдийн бүтээлийг худалдах зэргээр 3 сая төгрөг босгочихоод байгаа гэнэ.

Энэхүү хандив босгох үйл ажиллагааны хүрээнд Анука,Очмаа болон "MONGOLIAN COVER", Forever Young crew-ийн шилдэг дуучдын ковер дууны тоглолтыг маргааш UB PALACE-ын UB Palace Royal танхимд 18 цагаас зохион байгуулахаар болжээ.

Хэзээ: 2016 оны 12 сарын 3-ны 18:00 цагт 
Хаана: UB Palace Royal танхим 
Тасалбар: 10.000₮

Тасалбар худалдаалах цэгүүд 
- Улаанбаатар зочид буудлын замын урд талд UBH төвийн 10 давхарт 1013 тоот /Утас - 80185033/
- Саппоро автобусны буудлын замын эсрэг талд Гурвалжин 2 төвийн 3 давхарт Jack's Coffee /Утас - 70006099/
- Гэгээнтэн цогцолбор Tom n Toms-той талаар 3 давхарт 305тоот АҮС JUICE BAR /Утас 88951994/

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай