Гол нэрийн барааны үнэ БУУРЧЭЭ

Гол нэрийн барааны үнэ БУУРЧЭЭ

Үндэсний статистикийн хорооноос гол нэрийн барааны үнийг өнгөрсөн сарынхтай харьцуулж үзжээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 1.8 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.5 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 9.2 хувь, ямааны ястай махны үнэ 7.9 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ 6.5 хувь, үхрийн цул махны үнэ 4.6 хувиар өсч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад хонины ястай махны үнэ 5.7 хувь, үхрийн ястай махны үнэ 1.5 хувиар буурч, үхрийн цул махны үнэ 1.5 хувиар өсч, адуу болон ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Тухайлбал, 1 кг хонины /ястай/ мах дунджаар 3860 төгрөг, үхрийн /ястай/ мах 5575 төгрөг, үхрийн цул мах 7215 төгрөг, адууны /ястай/  мах 4405 төгрөг, ямааны /ястай/  мах 3355 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: Гурилын үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос 1.2 хувиар өссөн байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 3.0 хувь, луувангийн үнэ 0.4 хувь, байцааны үнэ 5.6 хувь, сонгины үнэ 0.5 хувиар буурч, манжингийн үнэ 26.2 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад манжингийн үнэ 5.8 хувиар буурч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.9 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 8.7 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.5 хувиар өсч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай