“Mongolian mining corp”-ын хувьцааны ханш 0.25 хонконг доллартой тэнцэв

Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian mining corp”-ын хувьцааны ханш доошиллоо. Тодруулбал, тус компанийн хувьцааны ханш өчигдөр 0.25 хонконг доллартой тэнцсэн нь өнгөрсөн сарын 18-ныхаас даруй 15 гаруй хувиар буурсан дүн болов. Үүнээс өмнө арваннэгдүгээр сарын эхээр “Mongolian mining corp” зээлийн бүтцээ шинэчилснээр хувьцааных нь ханш дээшилж, 0.305 хонконг доллароор үнэлэгдэж байсан юм.

Тус компанийн үнэт цаасны ханш өнгөрсөн аравдугаар сарын 4-нд 0.445 хонконг долларт хүрсэн нь сүүлийн нэг жилийнх нь дээд түвшин болж байв. Үүнтэй харьцуулахад өчигдрийн ханш нь 44 хувиар буурсан гэсэн үг. “Эрдэнэс Тавантол-гой” компани Баруун Цанхийн уурхайгаас нүүрс олборлож эхэлсэн. Ингэснээр “Mongolian mining corp”-ын охин компани “Энержи Ресурс” тэндээс түүхий нүүрс худалдан авч, баяжуулах боломж бүрдээд байгаа юм. Одоогоор нүүрс худалдаж авах хэлэлцээ хийж буй аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай