Иений эсрэг ам.долларын ханш чангарч байна

Японы мөнгөн тэмдэгттэй харьцах ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд чангарсаар байна. Өнгөрсөн долоо хоногийн эцэст ам.доллартой харьцах иений ханш 1995 оноос хойших хамгийн доод түвшиндээ хүрсэн билээ. Тэр үед арваннэгдүгээр сарын 4-нөөс хойш иентэй харьцах “ногоон”-ы ханш 10 орчим хувиар чангарсныг “Bloomberg” онцолж байв. АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ ирэх сард нэмнэ гэж трейдерүүд үзэж буйтай энэ нь холбоотой аж. Тус улсын эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад бодлогын хүүг нэмэх нөхцөл бүрдсэн хэмээн дийлэнх эдийн засагч тодотгож буй. Гэхдээ иений эсрэг ам.долларын ханш цаашид тийм ч их өсөхгүй байж магадгүй хэмээн зарим шинжээч үзэж байна. Тэгвэл Лондон дахь “SocieteGenerale SA”-ын стратегич Кит Жукес “Ирэх жилд нэг ам.доллар 120 иентэй тэнцэнэ гэж бид таамаглаж байгаа” хэмээн өгүүлжээ. Өчигдөр нэг “ногоон” 113 иентэй дүйж байв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай