Шүүхийн шийдэр гүйцэтгэх байгууллагын 150 гаруй албан хаагчдыг эрүүл мэндийн оношилгоонд хамруулжээ

Шүүхийн шийдэр гүйцэтгэх байгууллагын 150 гаруй албан хаагчдыг  эрүүл мэндийн оношилгоонд хамруулжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын ажиллах урам зориг, хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах, эрүүл мэндийг хамгаалах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ажлын байрны тохилог орчин бүрдүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/220 дугаар тушаалаар батлагдсан алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, ниймгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор "Хаппи веритас" оношлогооны төвтэй хамтран ажиллах санал тавьж, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 150 гаруй алба хаагчийг элэгний в, с вирус тодорхойлох үнэ төлбөргүй оношлогоонд хамрууллаа.

Мөн "Хаппи веритас" оношлогооны төвөөс бусад төрлийн дэлгэрэнгүй шинжилгээг нэг дор өгөх боломжоор хангаж өгснөөс гадна элэгний өвчлөлийн талаар тодорхой ойлголт өгч, мэдээлэл хийсэн юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай