Тика агентлаг Хүрээ амаржих газрын нярайн тасгийг засварлана

Тика агентлаг Хүрээ амаржих газрын нярайн тасгийг засварлана

ТИКА-гийн буцалтгүй тусламжаар хийгдэх, жилд ойролцоогоор 6000 хүүхэд өлгийдэн авдаг Нийслэлийн Хүрээ амаржих газрын нярайн тасгийн засварын ажлын хүрээнд төслийн хэлэлцээрт гарын үсэг зураг ёслолын ажиллагаа өнөөдөр Хүрээ амаржих газар боллоо. Гарын үсэг зурах ёслолд ТИКА-гийн хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи, БНТУ-ын Элчин Сайдын хэргийг түр хамаарагч Бэнгү Тэтик, Хүрээ амаржих газрын ерөнхий эмч Д. Цэцэгээ болон эмнэлгийн эмч нар оролцлоо. Сонгинохайрхан дүүргийн 95 мянга гаруй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд эх барих, нярайн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг тус эмнэлэгийн нярайн тасгийн засварын ажлыг ирэх сарын сүүлээр дуусгахаар төлөвлөж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай