Төслийн хүрээнд 27 хүүхдэд зүрхний судсан дотуурх эмчилгээг амжилттай хийжээ

Төслийн хүрээнд 27 хүүхдэд зүрхний судсан дотуурх эмчилгээг амжилттай хийжээ

Монголд төрөлхийн зүрхний өвчтэй хүүхдүүдийн тоо сүүлийн 10 жилд нэмэгдсэн гэж эмч нар хэлдэг. зүрхний өвчтэй хүүхдүүдийн зарим нь Монголдоо эмчлүүлдэг бол зарим нь олон улсад эмчлүүлэх шаардлага тулгардаг. ийм шаардлага тулгарсан хүүхдүүдэд зүрх хамгаалах төсөл ТББ тусалж ирсэн байна.

Зүрх Хамгаалах Төсөл ТББ /Heart Saving Project NPO/-ийн 11-р сарын катетр эмчилгээний Японы хүүхдийн зүрхний мэргэжлийн эмч, эмнэлэгийн ажилтан, орчуулагч дэмжигчээс бүрдсэн 2-р баг нь 11-р сарын 20-с 25-ны хооронд ЭХЭМҮТ-ийн зүрх судасны тасагт 4 хоногийн хугацаатай ажиллаж нийт 87 хүүхдэд эхо үзлэг хийн, 27 хүүхдэд зүрхний судсан дотуурх эмчилгээг амжилттай хийжээ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай