Гэрлэхээсээ өмнө САЛАЛТЫН тухай мэдэх хэрэгтэй 9 зүйл

АНУ-д хосуудын салалтын хувь 1980 он хүртэл тун бага байв. Харин одоо салалт энгийн үзэгдэл болсон. Нью-Йорк Таймс сонины хийсэн судалгаагаар гэрлэхээсээ өмнөх салалтын тухай 9 зүйлийг уншигчдад танилцуулжээ. Хүн бүрийн мэдэхэд илүүдэхгүй тун хэрэгтэй зөвөлгөөг хүргэе.

ГЭРЛЭХЭД ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ НАС:

Ютагийн их сургуулийн судлаач Николас Уолфингерийн удирдсан багынхан нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Тэд гэрлэлтэд хамгийн тохиромжтой насыг олж тогтоохыг хүссэн юм. Үр дүнд нь 27-32 насандаа гэрлэсэн бол салах магадлал тун бага болохыг тогтоожээ. Хэрвээ 32 наснаас хойш гэрлэвэл салах магадлал үүсдэг гэж эрдэмтэд үзэж байна.   

3 БА 8 САРД САЛАХ МАГАДЛАЛ ӨНДӨР:

Энэ онд хийсэн судалгаагаар хүмүүс гуравдугаар сард эсвэл наймдугаар сард хамгийн их салдаг гэнэ. Энэ үед ихэнх хүмүүс амралтаа авдаг, эсвэл баярын амралтын үе таардаг учраас хосууд хоёр тийш болох магадлал өндөр байдаг бололтой. Сонирхуулахад, мөн энэ үед хүмүүс хоорондоо хамгийн их танилцаж, дотносох үе таардаг гэнэ. Хосууд хамт зугаалгаар явсныхаа дараа бие биедээ сэтгэл дундуур үлдэх үе таардаг учир салах магадлал өндөр байдаг гэж эрдэмтэд үзэж буй.

НӨХӨР НЬ БАГА ЦАГ АЖИЛЛАДАГ БОЛ:

Харвардын их сургуулийн хийсэн судалгаагаар нөхөр нь эхнэрээсээ бага цаг ажилладаг бол хосуудын дунд салалт өндөр байх гэнэ. 1975 оноос хойш салсан хосуудын дунд хийсэн судалгаагаар бүтэн цагаар ажилладаггүй нөхрүүд бүтэн цагаар ажилтай нөхрүүдээс 3.3 хувиар илүү салсан байдаг аж.

ТАШАА ОЙЛГОЛТ: ЭМЭГТЭЙЧҮҮД ОЛОН СЕКСИЙН ХАМТРАГЧТАЙ БАЙХ ТУСМАА САЛАЛТ ИХ

Доктор Волфингерийн хийсэн судалгаагаар 2000 оноос хойш гэрлэсэн хосууд дотор өмнө нь сексийн олон хамтрагчтай (3-9) эмэгтэй хоёр хамтрагчтай (нөхрөөсөө гадна нэг) эмэгтэйгээс илүү салах магадлал бага гэнэ. Харин эмэгтэйчүүд 10 ба түүнээс дээш хавьтагчтай бол хосууд салах магадлал ихсэнэ. Энэ нь нөхрийгөө эксүүдтэйгээ харьцуулж боддогоос үүдэлтэй салалт гэж тэд тайлбарлажээ.

НАС ОЙРОЛЦОО ХОС:

Насаар ойролцоо хос салах магадлал бага байдаг. Хоорондоо таван насны зөрүүтэй бол салах магадлал 18 хувь, 10 насны зөрүүтэй бол энэ магадлал 39 хувиар өсдөг.

ТАНСАГ ХУРИМ АМЖИЛТГҮЙ ГЭРЛЭЛТИЙН ҮНДЭС:

Тансаг хурим хийх нь тийм ч үр дүнтэй биш бололтой. Хуримандаа 5000-10000 ам.доллар зарцуулсан хос 1000 "ногоон"-оос бага зарцуулсан гэрлэлтээс тавин хувиар салах магадлал их болдог. Харин хуримандаа аль болох олон хүн урьсан байвал салах магадлал багасдаг байна. Хосууд хуримандаа 200-гаас дээш зочин урьсан бол 92 хувь нь салдаггүй гэсэн баримт ч бий.

САЛАЛТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЗҮРХНИЙ ӨВЧТЭЙ БОЛГОДОГ:

Салсан эмэгтэйчүүд зүрхний ямар нэг эмгэг өвчинд өртөх магадлал гэрлэлт нь хэвээр буй эмэгтэйчүүдээс их байдаг. Энэ талаар хийсэн судалгаанаас салсан эмэгтэйчүүд бусдыгаа бодвол 24 хувиар илүү зүрхний ямар нэг эмгэгтэй болох магадлалтай. Хэрвээ хоёр ба түүнээс дээш салсан бол зүрхний ямар нэг эмгэгтэй байх магадлал 77 хувь байдаг аж.

ХҮҮХДҮҮД:

Салалт хүүхдүүдэд муугаар тусдаг. Гэхдээ хэт их зөрчилдөөнтэй гэр бүлд өссөн хүүхэд үүнээс ч илүү муу үр дагавартай байдаг. 

БИЕ БИЕНЭЭ ЗЭВҮҮЦЭХ, ҮЗЭН ЯДАХ:

Бие биенээ байнга үзэн ядах, жигших, зэвүүцэх нь амжилтгүй гэрлэлтийн бас нэг шалтгаан болдог. Бие биенээ давах гэсэн жижигхэн оролдлогоос болж том салалтад хүргэх тохиолдол ч бас бий тул хэн хэндээ хатуу үг хэлэх хэрэггүй гэж гэр бүл судлаач, эрдэмтэд зөвөлж байна.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай