Реппер Gee энэ сарын 30-нд дельфинүүдтэй хамт нэгэн оройг өнгөрүүлэхээр болжээ

Реппер Gee энэ сарын 30-нд дельфинүүдтэй хамт нэгэн оройг өнгөрүүлэхээр болжээ

"Монре транс"компанийн урилгаар өнгөрсөн сараас эхэлсэн ОХУ-ын "Московский Дельфинарий" явуулын далайн амьтдын тоглолт үзэгчдийн хүсэлтээр энэ сарыг дуустал үргэлжлэх юм байна. 11 сарын 30 ны 18 цагаас Реппер Жи эдгээр дельфинүүдийн хамтаар уран бүтээлээ хүргэх бөгөөд үзэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байгаа юм байна.

Тэдний тоглолтод зориулан 500 хүний суудалтай, 500 шоо метр хэмжээтэй, гурван метрийн гүн, 18 хэмийн дулааныг жигд барьдаг усан сан ОХУ-аас авчирчээ. Далайн шорвог усыг бий болгохын тулд усан санд 18 тонн давс хэрэглэсэн байна. Дельфинүүд голын загас иддэггүй тул ОХУ-аас 5 төрлийн 5 тонн далайн загас захиалан авчирчээ.

Дельфиний аав нь 15, ээж нь 13, хүү нь хоёр настай. Тэд дасгалжуулагчийн гарын хөдөлгөөн, шүгэлийн дуунд захирагдан үзүүлбэрээ үзүүлнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай