Карл Густав Янг – Хүний Сүнс гурвантаа төрдөг

Карл Густав Янг – Хүний Сүнс гурвантаа төрдөг

Хүн бид нэг насандаа гурван удаа мэндэлдэг гэж К.Г. Янг үзсэн байна. Эхнийх нь бидний физик бие төрөхөд. Дараа нь Эго төрнө. Ингээд гуравт нь Ухамсрын СҮНСЛЭГ дахин төрөлт болдог байна.
Энэ 3 төрөхүйн дагуу бид амьдралдаа хөгжлийн гурван үеийг бүтээж туулдаг байна.

Амьдралын эхний гуравны нэгд эрчим хүч биеийн хөгжилд зарцуулагдана. Бидний амьдралын дундах гуравны нэг нь Эго хөгжлийн үе байна. 
Сүүлийн гуравны нэг нь Дотоод сэтгэлийн хөгжлийн үе байна.

Төрөхүйн эхний 2 шатанд бид гадаад ертөнцөөс санал болгож байгаа боломжийг хамгийн ихээр ашиглах нь чухал байдаг бол, гуравдахь үед бүхий л эрчим хүч бидний дотоод нөөц боломжийг хөгжүүлэхэд шилжинэ. Харамсалтай нь ихэнх хүмүүс сүүлийн энэ сүнслэг төрлийг хэзээ ч мэдэхгүй өнгөрөөдөг нь олон янзын учир шалтгаантай. Ямар шалтгаанууд байж болох вэ, тайлбарлах гэж оролдъё.

Яг ямар зүйлс бидний дотоодод мэндлэх оюунлаг дахин төрөлтийг хорьж саатуулдаг вэ.

1.ОЮУН УХААНЫГ ПРОГРАММЧЛАХ

Бидний сүнслэг төрөлт ихэвчлэн “Оюун ухааныг зориудаар гүнзгий програмчилснаас (хөтөлбөржүүлснээс)” болж хаагддаг.

Эдгээр программууд Эго-гийн хөгжлийг нэн тэргүүнд тавьж, хувь хүнийг амьдралынх нь төгсгөл хүртэл уг хөгжлийг л дэмжиж байхад хүчин чармайлт гаргадаг байна. (Эго-Гагц биеэ чухалд тооцох, бусдаас ялгарах, тод байх, тодрохыг хүсэх мэдрэмж)

Энэ программууд нь Эго-гийн ахиц, дэвшлийг байнга дэмжиж, хүн өөртөө хүчтэй, үр дүнтэй Эго-гоо хөгжүүлэхийг уриалж, Үүнийг л гагц хүний амьдралын туйлын зорилго гэж итгэдэг болгочихдог байна.

Энэ программчлалууд нь хүнд Эго-гоо дарах ямарваа чармайлт гаргахыг зөвшөөрөхгүй, тэгвэл ичгүүртэй сул доройн шинж, түүнээс ямар ч үнээр хамаагүй зайлсхийж байх ёстой гэж программчилна. Ингэж нөхцөлдсөн сэтгэцийн загварууд бидэнд итгэл үнэмшлийн янз бүрийн систем гэж ойлгогддог. Бидний амьдралын төрөл бүрийн бодлын хэв шинжүүд гэж ойлгогддог ажээ. 
Итгэл үнэмшил, бодол санааны тэдгээр загваруудыг бид өөрсдөө бүтээгээгүй ээ. Үүнийг бид эцэг эхээсээ, орчин тойрон хүрээллээсээ, өссөн нийгмээсээ дамжуулан авдаг. Бас заримыг нь мэдээллийн төрөл бүрийн сувгаар авсан байдаг.

Стандарт, бэлэн- болсон сэтгэцийн загвар, итгэл үнэмшлүүдийг бид шүүхгүйгээр, юу ч бодохгүйгээр: Аль нь дээр вэ гэж бодолгүй, өөрт буй загварынхаа дагуу л "болно оо" гэж таниад хүлээн авдаг. Ийм зарчмаар бид өөрсдийн Хувь хүн, зан чанараа голдуу бүтээдэг байна.
Энэ бол цаг хугацааны туршид бидэнд өөр өөр итгэл үнэмшил бий болдог; өөрөө, өөртөө, өөрийн гэж үзэх утга учир, итгэл үнэмшлийн системийг бий болгодог; тэгээд эцэст нь энэ системдээ суурилж бүх амьдралаа зохион байгуулдгийн учир нь энэ юм.

Тэдгээр нөхцөлдсөн загварууд таны өдрөөс өдөрт тохиох үйл явдалд хандах суурь тань болдог. Бидний сэтгэл түгшил, хүсэл, таашаал, урам зоригийн ихэнх нь тэдгээр сэтгэцийн нэгэнт суусан загвараас гаралтай бөгөөд, Буцаад, энэ загвараа цаашид улам хүчтэй болгож байдаг.

НИЙГМИЙН ХЭВ ШИНЖ(ЗАГВАР)

Дээр бичигдсэн бүхэн “бидний энэ програмчлагдсан Оюун ухаан бол нийгмийн бүтээгдэхүүн юм” гэсэн дүгнэлтэнд хүргэж байна.

Эго-г хүчирхэгжүүлж өгөөд л байвал сүнслэг төрөлтөнд хэзээ ч хүрэхгүй, үнэн хэрэгтээ нийгмийн эрх ашигт л үйлчлээд байх болно оо.

Дэлхий дээр нийгэм–хамтын оршихуйд хамгийн чухал систем бол өнөө “хэрэглэгч нийгэм”байна. Нийгмийн системийн өнөөгийн загвар бол Хэрэглэгчийн нийгэм.

Энэ юу гэсэн үг вэ гэхээр, нийгмийн хөгжлийн суурь нь эдийн засгийн өсөлт, Харин эдийн засгийн өсөлт нь бид хэр их хэрэглэж байгаагаас шууд хамаарна.

"Хамгийн чухал, гол хэрэглэгч бол Эго. Бүх бүтээгдэхүүнийг (байшин, машин, үнэтэй хувцас) авчихсан ч байсан, Эго-гийн Аугаа ихийн төсөөллийг нь сайжруулаад л бай...

Илүү их түүхий эд, илүү их эрчим хүч эзэмшиж байвал бид энэ "хэрэглэгчийн нийгэм"-дээ Илүү Чухал голлох гишүүн болно..."

Бид Эго-д анхаардаг байдлаа хувиргах чадвартай бол, Дотоод хөгжил оюунлаг- төрөхүйдээ төвлөрч чадах юм бол: Бидний Эго-г ихээр таргалуулсан зүйлст эргэж татагдахаа больж, ингэснээрээ бидний “хэрэглэгчийн шинж чанарууд” харьцангуй суларч унах юм.

Сүүлийн хэдэн арван жилд улам олон хүн сүнслэг төрөхүйн хэрэгцээ шаардлагыг мэдэрч эхэлснээс болж нийгмийн стратеги ч өөрчлөгдөж байна.

Сүнсний хөгжил нь басхүү, Эго-гийн оршин тогтнох зөнгийн ихээхэн дэмжлэгтэйгээр хэрэглэгчийн бүтээгдэхүүн болж байна.

Мөнгө, эрх мэдэл, хүч чадалд сонирхолтой байсан Эго одоо сүнслэг хөгжлийн зүгт эргэж байна. Тэр өөртөө оюунлаг, сүнслэг - Эго-гийн хувцас тааруулж байна.

Бид ч тэдгээр “сүнслэг хувцсыг” нь чимэглэхийг хичээж, тэрэнд нь илүү их сүнслэг мэдлэг, туршлагыг нааж өгч, Түүнийг бүүр өнгөлөг, би даасан болгохыг хичээж байна аа. Учир нь: Энэ бүхэн, бидний нийтийн оюун-сүнслэг үйл явц хөгжихөд нөлөөлж , сүнслэг Эгогийн мөнхийн аз жаргалыг өсгөнө гэж найдаж байгаа юм.

Хэрэглэгч-нийгэм ч бүхэлдээ эдгээр хэрэгцээний төлөө бидэнд үйлчлэхдээ тун таатай байх шиг байна. Сүнслэг-оюунлагийн тухай номууд, арга техник, сургагч багш нар,... гэх мэт маш тод бөгөөд томоохон зах зээлийг харахад л үүнд итгэхэд хангалттай байна. 
Энд үнэндээ юу ч өөрчлөгдөөгүй: Хэрэглэгчийн – нийгэм хэв шинж хэвээрээ, ганцхан контент нь(агуулга) хэсэгчлэн солигдсон байна...

СҮНСЛЭГ- ТӨРӨЛТ

Бид дотоод сэтгэлийн хөгжил, сүнслэг төрөлтийн зүгээс авч үзэж буй хэдий ч; цуглуулсан сүнслэг-оюунлагийн мэдлэгийн хэмжээ, олж авсан сүнсээ хөгжүүлэх аргууд, бас бидний амьдралд тохиолдсон нарийн нандин сүнслэг үйл явдлууд бүгд чухал биш юм.

Сүнслэг төрөлт нь зөвхөн Ухамсрын үр дүнд төрдөг. Энэ бол бидний дотоодын хөгжил, туулсан амьдралын туршлагаас зөвхөн хамаарахгүй: Харин гадаад ертөнцөөс дотоод ертөнц рүүгээ шилжиж чадах чадвараас илүү их хамаардаг.

Та бид “Эго-гоор програмчлагдсан Оюун санааны загварууд”-аасаа эргэн ирж, ангижрах боломжтой юу? Тэгээд “Би хэн бэ?”гэсэн асуултандаа үнэн хариулт авах гүнзгий хүсэл танд байна уу?

Хэрэглэгчийн-нийгмийн загварыг бүтээхдээ “бидний зүг чигт хэрэгтэй тохируулгууд”-аа хийхээс нь хорьж, саатуулахаар буюу төрөл бүрийн өргөн хэрэглээний бараанд эсвэл Эго-г багтаачихсан оюунлаг хөгжлийн схемд анхаарлыг маань нааж байхаар тогтоосон.

Оюунлаг хөгжлийн загварын гол элемент бол бодол санаа, сэтгэл хөдлөлдөө дүн шинжилгээ хийхийн тулд Оюун ухааныхаа агуулгыг ойлгох явдал. 
Ингэх гээд, Бид өөрийнхөө бодол санаа, сэтгэл хөдлөлийг шалгахдаа л ашиглаж байгаа төрөл бүрийн аргандаа анхаарлаа хандуулчихдаг. Ингээд үүнийгээ буюу арга хэрэгсэлд төвлөрч, анхаарч байгаагаа миний жинхэнэ дотоод ертөнц гэж үзээд, сүнслэг-төрөлт дээрээ шаргуу ажиллаж байна гэсэн хуурмаг бодолтой болдог байна.

Сүнслэг-төрөлтийн үүднээс, Оюун санааны байнгын эмх замбараагүй-ертөнц ба сэтгэл хөдлөл нь таны жинхэнэ дотоод ертөнц биш юм. 
Таны анхаарал эдгээрт л дүн шинжилгээ хийх, ойлгоход л чиглэх ёсгүй: Харин, гадаад амьдралын цаана, далд буй ӨӨР-ийнхөө ба хувийн намтрын(амьдрал)-хаа зохист төвийг олохын тулд, Амьд Оршин байгаагийн хувьд бий болж буй Ухамсарт төвлөрөх хэрэгтэй. Энэ бол бидний жинхэнэ дотоод ертөнц юм.

Бидний сүнслэг ертөнцийн явцад бид ухамсартай болж байдаг ба, түүнийг гадаад ертөнц рүү дохио өгдөг дотоод ертөнцийнхөө төв рүү илгээдэг. 
Нэгэнтээ л үүнийг хийсэн бол, бидний амьдрал цоо шинэ суурин дээр байрлана. Оюун ухааны хуучин арга барил зогсохын хамт урьд нь Оюун санаагаараа таньдаг байсан мэдрэмжүүд арчигдан алга болно.

Сүнслэг- Эго буюу бяцхан хэмжээний Би алга болох ба бидэнд байнгын бас гэрэлтэй оршихуй нэвтрэн орсон байна. Бие хүн гэдэг алга болсон, оронд нь бидний оршин байгаагийн бодит мөн чанар болж Аниргүй, Гэрэлтэй л үлдсэн байна. Энэ цагаас эхлэн тэр бол –бидний дотоодын хөгжлийн жинхэнэ үндэс суурь болох юм.

From the book: Frank M. Wanderer: The Chant of the Heart: Enjoy the Nectar of Being
Фрэнк М.Вондерер: Зүрх сэтгэлийн дуудлага: Амьдралын Шимийг Хүртэхүй номоос

Зураг. Карл Густав Янг: Туулах амьдралын Дээд Шагнал бол Жинхэнэ Өөртөө хүрч очих.

Орчуулсан: Б.Навчаа

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай