Өсвөрийн даамчид ДАШТ-д багийн дүнгээр хоёрдугаар байрт жагслаа

Өсвөрийн даамчид ДАШТ-д багийн дүнгээр хоёрдугаар байрт жагслаа

Турк улсын Измир хотноо өндөрлөсөн өсвөр, залуучуудын ДАШТ нь түргэн тоглолт, турк даам, үндсэн гэсэн 3-н төрлөөр зохиогдсон бөгөөд тус тэмцээнд нийт 30 аад орны 218 тамирчид ур чадвар, оюун ухаанаараа өрсөлдсөн. Тэмцээнд Монголын 24 тамирчид оролцсоноос 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл нийт 19 медаль авч багийн дүнгээр хоёрдугаарт бичигдлээ.

  • ОХУ - 25 медаль
  • Монгол - 19 медаль
  • БНХАУ - 6 медаль

Тэмцээний сүүлийн өдөр 17 насны ангилалд М.Шийрэвжамц дэлхийн аварга болсон бол 11 насны ангилалд Б.Сүхбат мөнгө, Б.Баярманлай хүрэл медаль зүүлээ. Түүнчлэн  Б.Сүлдбаатар, Б,Билгүүндарь, С.Мөнхоргил, Б.Баярмагнай, Н.Налжирмоо нар ангилал бүртээ Өсвөрийн Дэлхийн аварга болжээ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай