Эсрэг багийнхаа хөгжөөн дэмжигчид кун фу хийсэн аргентин тоглогч хоёр жил шоронд сууж магадгүй

Аргентин хөлбөмбөгчин Себастьян Пол хэмээх залуу эсрэг багийнхаа хөгжөөн дэмжигч рүү кун фу хийгээд эрхээ хасуулжээ. Тэрбээр Чилийн дээд лигт тоглодог бөгөөд энэ бусармаг үйлдлийнхээ төлөө хоёр жил "аавынд" сууж болсон байна. Энэ жил 28 настай Полыг хувцас солих өрөөнд байхад нь орон нутгийн цагдаагийнхан авч явсан бөгөөд Чилийн хуульд заасны дагуу цэнгэлдэхийн дотор хэд хэдэн дүрэм зөрчсөн тул шүүхээс ял сонсож ч магадгүй болоод байгаа аж. 

Түүнд өшиглүүлсэн залуу шүүхэд гомдол гаргахаар болсон тул омголон хөлбөмбөгч хоёр жилээр "аавынд" сууж магадгүй болоод байгаа юм.

 Сонирхуулахад, одоогоос 20 жилийн өмнө "Манчестер Юнайтед"-ийн шилдэг довтлогч Эрик Кантона лигийн тоглолтын үеэр нэгэн хөгжөөн дэмжигч рүү кун фу хийгээд найман сар эрхээ хасуулж байв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай