Өрсөлдөгчөө нам цохиод зогсохгүй дасгалжуулагчтай нь зодолджээ

Пуерто Рикогийн боксчин, дэлхийн хоёр жингийн аварга асан Хуан Мануэль Лопес өнгөрсөн амралтын өдөр нутагтаа Уилфред Васкестай хийсэн тулааныхаа үеэр өрсөлдөгчөө 11 дүгээр үед хүнд цохилтод оруулж, үүнийхээ дараа дасгалжуулагчтай нь зодоон хийж, олныг шуугиулжээ. Энэ жил 33 настай Лопес мэргэжлийн бокст нийт 40 тулаан хийснээс 35-д нь ялж, тав хожигдсон. Тэрбээр энэ тулаанаас өмнө сүүлийн дөрвөн тоглолтынхоо гуравт нь хожигдсон аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай