Дубайд хүний гараар бүтсэн ноён оргил сүндэрлэнэ

Дубайд Бурж Калифагаас ч өндөр хүний гараар бүтсэн ноён оргил сүндэрлэхээр шаваа тавьлаа. 2020 онд ашиглалтад орох "The Tower of Dubai Greek Harbour"-ийг Испанийн нэрт барилгын дизайнер Сантьяго Калатвара зохион бүтээж байгаа юм. Арабын нэгдсэн Эмиратын Дубай хотын талаар сонсоогүй хүн ховор болов уу. Элсэн цөлд орших энэ бүс нутагт дэлхийн хамгийн том парк, их дэлгүүр, акурам, дэлхийн хамгийн өндөр зочид буудал, бас хамгийн том ихэр цамхаг бий.

Түүнчлэн дэлхийн хамгийн өндөр хүний гараар бүтсэн ноён оргил болох Бурж Калифа оршдог. 

Энэ бүс нутгийнхны бахархал болсон аварга байгууламж 828 метр өндөр бөгөөд 2009 оноос хойш дэлхийн хамгийн өндөр цамхаг болсон билээ. Гэхдээ 2020 оноос шинэ байгууламж дэлхийн хамгийн өндөр барилга болно гэж зохион бүтээгчид нь ярьж байна. Энэхүү шинэ цамхаг нь 928 метр өндөр байх бөгөөд 1 тэрбум ногооноор сүндэрлэх аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай