Ц.Нямдорж: "Эрдэнэт"-ийн 49 хувийг зарах ажлыг зохион байгуулсан хүн нь Ц.Элбэгдорж өөрөө юм

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр сэтгүүлчидтэй "Зангиагүй" уулзалт хийн, "Эрдэнэт үйлдвэр"-ийг тойрсон асуудлаар болон бусад цаг үеийн асуудлуудаар сэтгүүлчидтэй уулзаж ярилцсан билээ. Энэ үеэрээ "Эрдэнэт" үйлдвэрийн нэг ч хувьцааг эзэмшдэггүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг бүрэн бус мэдээлэлд үндэслэн ярьж байна хэмээсэн. Тэгвэл өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Эрдэнэтийн 49 хувийг зарах ажлыг зохион байгуулсан хүн нь Ц.Элбэгдорж өөрөө юм” хэмээн хэлсэн байна. Дэлгэрэнгүйг видео бичлэгнээс үзнэ үү.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай