Брэд Питтийг асуудалд оруулсан "Allied" киноны трэйлер гарчээ

Холливудын нэрт жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нарын салалт олны анхаарлыг багагүй татсан. Тэгвэл тэдний салалт Б.Питтийн шинэ кинонд хамтарсан жүжигчинтэйгээ явалдсанаас болсон гэж үзэж байгаа. Тэрбээр дэлхийн хоёрдугаар дайны үеийг харуулсан "Allied" киноны гол дүрд Оскарын шагналт франц жүжигчин Марион Котийяртай хамт тоглосон билээ. 

Гэхдээ жүжигчин бүсгүй энэ бүх цуурхлыг үгүйсгэж, хоёр дахь хүүхдээ тээж буйгаа зарласан юм.

Тус киног Стивен Найтын зохиолоос сэдэвлэж, алдарт Ирээдүй рүү буцсан нь, Форрест Гамп киногоороо олонд танигдсан нэрт найруулагч Роберт Земескис найруулагчаар нь ажиллажээ. 

Гол дүрийн хоёр жүжигчин кинон дээрээ дурлалт хосуудын дүрд тоглодог бөгөөд хоёул хоёр улсын тагнуулч, нууц амьдралтай гэдгээрээ нэг зүйлтэй төстэй. Учир нь 2005 онд Б.Питт эхнэр Женнифер Анистоноос салахдаа "Mr. & Mrs Smith" кинонд мөн нууц амьдралтай алуурчны дүр хамт бүтээсэн А.Жолитой хайр сэтгэлийн холбоотой болсон билээ.

Сонирхуулахад, энэ кино ирэх арваннэгдүгээр сарын 23-нд АНУ-ын кино театраар гарч эхлэх юм.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай