Индонезийн нийслэл Жакарта хотын гудамжаар порно кино үзүүлжээ

Энэ жил 24 настай IT-ны мэргэжилтэн Индонезийн нийслэл Жакарта хотын хамгийн олон хүн зорчдог завгүй гудамжинд байрладаг зар сурталчилгааны зориулалттай дэлгэцээр 10 минутын турш порно кино үзүүлжээ. Энэ хэргийнх нь төлөө түүнийг зургаан жил шоронд хорихоор төлөвлөж байгаа аж.

Хачирхмаар энэ явдал өнгөрсөн баасан гаригт болсон бөгөөд гэнэтийн үйл явдалд шоконд орсон иргэд зам дээр түгжрэл үүсгэж орхисон байна. Уг дэлгэц хотын захиргааны байрнаас холгүй оршдог, тус хотын хамгийн завгүй хэсэгт нь байдаг аж. Тэгвэл өнгөрсөн мягмар гаригт энэ хэрэгт холбогдуулж, 24 настай IT-ний инженер залууг баривчилсан байна. Муслим шашинтнууд хүн амын дийлэнхийг эзэлдэг энэ бүс нутагт хотын төвийн дүүрэгт порно бичлэг үзүүлсэн нь хүнд гэмт хэрэгт тооцогдож буй бөгөөд иргэд цахим ертөнцөөр бухимдлаа илэрхийлжээ.

Индонезид порно сэдэвтэй цахим сайтад орохыг хориглосон байдаг. Түүнчлэн хэт романтик уран сайхны киноны үйл явдлыг хасаж гаргадаг онцлогтой.  

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай