Филадельфийн Оркестр Монголын төрийн дууллыг эгшиглүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хүрээнд Ерөнхий санал шүүмжлэл болон бусад салбар хуралдаан, арга хэмжээнүүдэд оролцсон. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зохион байгуулах “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан өндөр түвшний тусгай арга хэмжээнд оролцож, батламж жуух гардуулсан билээ.

Мөн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Филадельфи хотод зочлон АНУ-ын Пенсилвани муж, Филадельфи хотын удирдлагуудтай уулзан, Пенсилванийн их сургуульд лекц уншсан юм. Энэ үеэр Филадельфи алдарт найрал хөгжмийн  хоёр улсын төрийн дууллыг тоглож, сонирхуулсан юм байна.

Хоёр улсын төрийн дууллыг Канадын Удирдаач Янник Незе-Сеген удирдсан юм. 

Сонирхуулахад, Ерөнхийлөгчийн албан айчлалын үеэр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар ирэх онд Филадельфи хотын оркестр манай улсад тоглохоор болсон байна.

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай