Амралтын өдрүүдэд тань өнгө нэмэх гайхалтай 5 үйл явдал

Амралтын өдрүүдэд тань өнгө нэмэх гайхалтай 5 үйл явдал

Та амралтын өдрөө хэрхэн өнгөрөөх гэж байна? Хараахан шийдэж амжаагүй бол танд санал болгох 5 сонирхолтой үйл явдлыг сонирхуулъя. Эдгээр өдрүүд таны хувьд зугаатай, үр бүтээлтэй байна гэдэгт итгэлтэй байна. Танд амжилт хүсье.

  1. "Bon Appetit" Итали хоолонд дурлагчдад зориулсан цуглаан. Та хоолны хорхойтон эсвэл гэрийн эзэгтэй бол энэхүү цуглааныг зорьж болох юм. Энэхүү сайхан арга хэмжээ нь 9 дүгээр сарын 24-ны Бямба гарагт Урчуудын Эвлэлийн хорооны 1-р давхарт болох ажээ. Дашрамд дуулгахад тасалбаргүй нэвтрэх боломжтой гэнэ.
  2. "Twerk Werk Reggae Dance Hall Party" Рэгги хөгжмийн урсгалыг таашаадаг залуусд зориулан нэгэн шөнийг төлөвлөөд буй ажээ. Эл шоу арга хэмжээ нь X Club-т Бямба гарагийн 22:00 цагт эхлэх бөгөөд тасалбарын үнэ 10000 төгрөг гэнэ.

  3.  "Эрхэм Үдэш" Охид бүсгүйчүүдэд зориулсан үдэш. Хэрэв та гоо сайхандаа ихээхэн анхаарал тавьдаг бол энэхүү арга хэмжээг зорихыг зөвлөх байна. Энэ үдэш бүсгүй таны арьс, үс гэх мэт бүхий л гоо сайхны хүчин зүйлс тань өнгө нэмэн гялалзах болно. Эл арга хэмжээ Бямба гарагийн 17:00 цагт Чингис Хаан зочид буудлын 3 давхарт "Conference Hall"-д болох ажээ.

  4. "Намрын морин аялал" Морин зугаалга. Энэ бол амралтын өдрөө адал явдалтай, эрүүл, зугаатай өнгөрүүлэх хамгийн зөв сонголт байх болов уу.  Энэхүү морин зугаалга нь 9 дүгээр сарын 25-ны Ням гарагт Тэрэлж БЦГ Хэнтийн Нурууны үргэлжлэл уулс-Туул-Тэрэлжийн гол-Эрдэнэ сум Шар булаг гэсэн маршруттай байх ажээ. Харин та илүү ихийг лавлахыг хүсвэл 95881082 дугаараар холбогдоно уу.

  5. "Coffee and Beauty" Охид бүсгүйчүүдэд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүнээ гар доорх материалаар хийх энгийн аргуудыг заах цуглаан. Ням гарагийн 12:00 цагт Bee Cafe-д болох бөгөөд 24500 төгрөгийн тасалбартай гэнэ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай