Италид олны өмнө гар хангалга хийх нь гэмт хэрэг биш

Италийн иргэний шүүх 69 настай өвгөнийг их сургуулийн сурагчдын өмнө бэлэг эрхтэнээ оролдсон гэх хачирхалтай хэргийг шийдэх гээд завгүй байна. Пьетро хэмээх энэ өвгөн Катаниагийн их сургуулийн гадна эмэгтэй сурагчдын өмнө эрхтэнээ оролдож байгаад баривчлагдсан байна. Түүнд хотын шүүхээс гурван жилийн ял оноосон юм. 

Харин өвгөний өмгөөлөгч нь Ром хотод давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар асуудал хүндэрчээ.

Улмаар давж заалдах шатны шүүхээс зүггүй өвгөнд гурван сар баривчлах ял оноож, 3500 орчим еврогийн торгууль төлөхийг шаарджээ.Хэрвээ өвгөн дахин давж заалдах бол түүний торгуулийн мөнгийг 5000-30000 евро болгохоор шүүхээс сануулсан юм байна.

Гэхдээ Италийн дээд шүүхээс олны өмнө өөрийгөө хангах нь гэмт хэрэг биш гэж үзэж, харин иргэний хэрэг гэж үзэж буй өвгөнтэй санал нийлсэн байна.

Харин энэ талаар Форца Италиа намын дарга, Италийн ерөнхий сайд Маттео Ренци санал нийлэхгүй байгаа аж. Тэрбээр энэ бол эмэгтэйчүүдийн эрхэнд бүдүүлэгээр халдаж буй гэмт хэрэг гэж хатуухан мэдэгдсэн юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай