“Өнөөдөр”-ийн үнэ цэнэ анхдагч гэдэгт нь оршдог

“Өнөөдөр”-ийн үнэ цэнэ анхдагч гэдэгт нь оршдог

Ж.ЭНХБАЯР (УИХ-ын гишүүн):


-Хамгийн эрхэмлэн хүндэлж явдаг ах маань “Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулсан. Ц.Балдорж агсан миний амьдрал, хувь тавиланд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байлаа. 20 гаруй настай, аавыгаа алдсан залуу 1990-ээд оны хүнд хэцүү, шилжилтийн үед учраа мэдэхгүй явахад амьдралын минь чигийг гаргаж, асар үнэтэй зөвлөгөө өгч, өдий зэрэгтэй явах суурийг тавьсан.

Хүний амьдралын эгзэгтэй үед шийдвэрлэх нөлөө үзүүлдэг цөөхөн хүн байдаг. Ц.Балдорж гэдэг эрхэм хүний өгсөн зөвлөгөө, хэлсэн үг миний амьдралд яг тийм шийдвэрлэх нөлөө үзүүлсэн тул үргэлж эрхэмлэж явдаг юм.

Монголд чөлөөт хэвлэл үүсэхэд энэ эрхэм маш том гавьяа байгуулсан. Түүний гаргасан мөрөөр олон сонин, телевиз, радио, вэб сайт үүдээ нээж, өргөжин тэлсээр байна. “Өнөөдөр” сонины үнэ цэнэ анхдагч гэдэгт нь оршдог.

Анхдагч, эх сурвалж байна гэдэг нь тухайн зүйлийнхээ философи, мэргэжлийн ёс зүйг үүсгэдэг, боловсон хүчнийг бэлтгэдэг онцлогтой. Тэр зарчмаар “Өнөөдөр” Монголын нийгмийн бүхий л салбарт нөлөөлж, томоохон байр сууриа хадгалсаар л байна. Тиймээс би анхдагч, эх сурвалж гэдэг утгаар нь “Өнөөдөр”-ийг уншдаг юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай