БАЛДОРЖ шагналын ФОТО сурвалжлага

Монголын сэтгүүлзүйн салбарынхны шударга өрсөлдөөний хамгийн нэр хүндтэй талбар болж чадсан, босго өндөртэй, БАЛДОРЖ шагналын шилдгийн шилдэг бүтээлийн эзнийг тодруулаад найм дахь жилтэйгээ золголоо. БАЛДОРЖ шагналын эзэн уран бүтээлчийг тодруулахын тулд Шүүгчдийн зөвлөл жилд дөрвөн удаа хуралдаж, шүүн тунгаадаг билээ. Нэрт сэтгүүлч, зохиолч Ц.Балдоржийн дурсгалд зориулан санаачилсан, шилдэг сэтгүүл зүйн эзнийг тодруулах ёслолд Монголын үе үеийн Төрийн тэргүүн нар нэг дор цуглардгаас гадна УИХ-ын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд хүрэлцэн ирдэг юм.

Энэ удаагийн БАЛДОРЖ шагналтнаар "Засгийн газрын мэдээ" сонины орлогч эрхлэгч Ц.Цэвээнхэрлэн "Чонон сүргийн өчил", "Ченж төлөвлөгөөний золиос" цуврал бүтээлээрээ тодорсон бол удаахь байрт "MN-25 дугаар суваг" телевизийн сэтгүүлч Б.Аюурбунь, Б.Ундармаа нар "1000 төгрөг" буюу "Түлэнхийн төвийн үйл ажиллагааны тухай" асуудал хөндсөн цуврал нэвтрүүлгээрээ шалгарчээ. Тэдний дараа жагссан шилдэг 10 шагналтныг танилцуулъя.

  1. "Өнөөдөр" сонины сэтгүүлч, тоймч Ц.Болормаа, Л.Ганчимэг "Ногоон хотын эрэлд" асуудал дэвшүүлсэн цуврал нийтлэл.
  2. "Үндэсний шуудан" сонины Нийгэм, соёлын албаны сэтгүүлч Б.Энхмарт "Орхон гол уйлж, алтны компанийнхан туйлж байна", "Улс дамнасан гэмт хэрэг буюу дэрвэгэр жиргэрүүгийн эмгэнэл" эрэн сурвалжлах цуврал нийтлэл.
  3. "Gogo" агентлагийн сэтгүүл ч Л.Одгарав "Цэвэрлэх байгууламж", "Туул гол" цуврал сурвалжлага.
  4. "Зууны мэдээ" сонины сэтгүүлч Б.Энхзаяа "Увсыг газрын тосны лицензээр эзэлсэн "Гладвилл"-ийн түүх".
  5. Чөлөөт сэтгүүлч Э.Энхцолмон "Салхины дуун" хөөмийн тухай, "Уулсын дундах дуут суурин" туульсийн тухай цуврал сурвалжлага.
  6. "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албаны сурвалжлагч О.Бат-Ундрах "Чагнууртай шимэгч", "Хүүхдээ шоронд хооллоё" нийтлэл.
  7. "Засгийн газрын мэдээ" сонины сурвалжлагч Б.Гандолгор "Үхэл дагуулсан хөх савнууд буюу гэрт тань нуугдсан хор" цуврал нийтлэл.
  8. "Гамма" агентлагийн гэрэл зурагчин Б.Рэнцэндорж "Нарантуул" гэрэл зургийн сурвалжлага.
  9. МҮОНТ-ийн сэтгүүлч Б.Ариунцэцэг, Н.Одбаяр "Халуун сэдэв:Хосолсон хөдөлгүүрт автомашины зай хураагуурын байгаль орчинд нөлөөлөх хор хөнөөл" асуудал дэвшүүлсэн цуврал мэдээ, сурвалжлага, нийтлэл:
  10. МҮОНТ-ийн сэтгүүлч Л.Мөнхтөр "Эх орноо өөрсдөөсөө хамгаалъя" цуврал нийтлэл:

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай