Өнөөдөр юу болсныг “Өнөөдөр” л хэлж чаддаг

 Өнөөдөр юу болсныг “Өнөөдөр” л хэлж чаддаг

Е.САГСАЙ (Улсын ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга)

Би “Өнөөдөр” сонинтой “танилцаад” 20 жилийг үджээ. Энэ хооронд дугаар бүрийг нь алгасахгүй уншиж байна. Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд болж буй үйл явдлыг хамгийн хурдан, үнэн бодитой, тэнцвэртэйгээр хүргэж чаддаг цорын ганц сонин гэж би хувьдаа дүгнэдэг. Өнөөдөр юу болсон, бас маргааш юу болохыг, улс орон минь хаашаа явж буйг “Өнөөдөр”-ийнхөн л үгийн урнаар бидэнд толилуулж чаддаг юм.

Өнөө цагт мэдээлэлгүй хүн ганц ч алхам хөгжиж чадахгүй болсон. Тиймээс биднийг цаг үеэс хоцроохгүйн тулд “Өнөөдөр” сонины сэтгүүлчид ухаанаа уралдуулж байдаг гэж би үздэг. Ер нь сонин уншина гэдэг бол маш том соёл шүү дээ. Соёл, боловсролтой хүмүүс л сонин гарчиглахын амтыг мэдэрдэг. Тийм амтыг гагцхүү “Өнөөдөр” сонины мэдээ, мэдээлэл, сурвалжилга, ярилцлага, нийтлэлүүд мэдрүүлж чадна.

“Өнөөдөр”-ийг нэг бариад суусан бол А-гаас нь Я хүртэл уншаад дуусгадаг юм. “Өнөөдөр” сонины “Дугаарын онцлох сэдэв” гэдэг нэг булан их таалагддаг. Нийгэмд болж буй хамгийн хурц сэдвийг энэ буланд цогцоор нь гарган тавьдаг юм. Тэр буланд хөндсөн сэдвийг уншсан хүн тухайн асуудлаар нь маш их мэдээлэлтэй, бас мэдлэгтэй болж чаддаг.

Түүн шигээ олон сонирхолтой нийтлэл гаргана гэдэгт нь итгэж байна. “Өнөөдөр” сонины 20 жилийн ойг тохиолдуулан, үе үеийн сэтгүүлчид, бас шимтэн уншигчдад нь мэнд хүргэе. Ган үзэгт дайчдадаа ард түмнээ соён гэгээрүүлэх их үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай