Эвтэй гурван амьтаны арслан өөд болжээ

АНУ-ын Атланта хотод эвтэй гурван амьтан бий. Балоо нэрт Америкийн хар баавгай, Лео нэртэй Африкт амьдардаг арслан, Шере Хан хэмээх Бенгалын бар гурав олон жил эвтэй найртай хамт амьдарчээ. Энэ гурван амьтан хар тамхи наймаалагчдын бохир гараар орж, эцэст нь Атланта хотын амьтан хамгаалах газарт хувь заяаны эрхээр нийлсэн аж. Хачирхалтай нь араатны хаан арслан, дэлхийн хамгийн том муур болох Бенгалын бар, ойн хар баавгай гурав сүүлийн 15 жил "найзалж" байгаа юм.

Харамсалтай нь энэ сарын 16-нд Лео нэртэй арслан нь өөд болсныг тус амьтан хамгаалах газрын албан ёсны цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдэгдсэн. Лео өвдөж, хүнд хагалгаанд орсон ч хоолны дуршил нь сайжрахгүй байсаар өөд болсон байна. Лео арслан өвчиндөө шаналж, босож чадахгүй болсон ч хоёр найз нь түүнийг эргэж, асарч тойрч байсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай