Дэлхийн хамгийн хөгшин хүн 145 настай

Индонезийн иргэн Мбах Гото гэх энэ өвөө 145 настай, албан бичигт түүнийг 1870 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн гэж үздэг. Энэ хүн бол манай гаригийн хамгийн хөгшин хүн юм.

Тэрбээр 10 гаруй ах дүү, дөрвөн эхнэртэй байсан бөгөөд тэдний хамгийн сүүлийнх нь 1988 онд бурхан болсон юм. 

Түүнчлэн бүх хүүхдүүд нь насан өөд болсон бөгөөд өдгөө ач нарынх нь ач нар нь өвгөнийг асардаг аж. Дэлхийн хамгийн хөгшин эр 1992 оноос буюу 122 настайгаасаа эхэлж, үхэлтэй эвлэрсэн юм. Энэ талаар өвгөн "Би үхэлтэйгээ эвлэрч, өөрийнхөө булшны чулууг 1992 онд хийлгэснээс хойш 24 жил өнгөрч байна" гэжээ. Мөн гэр бүлийнхэн нь өвгөнийг хүүгийнх нь дэргэд оршуулахаар газар авсан гэнэ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай