400 жилийн настай аварга загас олджээ

Судлаачид 400 жилийн настай аварга загас олжээ. Тэд Гринландын газар нутгаас энэ хөгшин "эмгэн"-ийг амьдардаг гэдгийг нь мэдсэн байна. 

Энэ төрлийн аварга загас 150 нас хүрээд үржилд ордог, жилд дунджаар нэг см өсдөг гэсэн содон баримт бий. Тиймээс судлаачид дахин ийм өндөр настай акул далайн гүнд олон бий гэдэгт итгэлтэй байгаа юм. Энэ олдвор Гринландын аварга загасныг судлахад маш чухал гэж судлаачид тодорхойлж байна.

 Судлаачид радиокарбон ашиглаж, аварга загасны насыг тодорхойлсон юм.

Өмнөх аварга загасны хамгийн хөгшин гэх рекордыг Гринландын халим 211 настай гэдгээрээ тогтоож байв. 

Сонирхуулахад, манай гаригийн хамгийн хөгшин амьтан бол 507 настай, Исландын арлаас олдсон зөөлөн биет байв. Энэ амьтанд судлаачид эртний Хятадын Мин гүрний үед төрсөн тул Мин гэх нэр хайрласан билээ.

 

 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай