Д.Загдсүрэн: “Өнөөдөр” сонин мэргэжлийнх байсаар ирсэн

Д.Загдсүрэн: “Өнөөдөр” сонин мэргэжлийнх байсаар ирсэн

Би “Өнөөдөр” сонины байнгын уншигч. Яагаад гэвэл энэ сонин Монгол болон олон улс, тив, дэлхий, олимпын тэмцээн уралдааныг хэзээд анхаарлын төвдөө байлгадаг. Хамгийн гол нь “Өнөөдөр” сонин байгуулагдсан цагаасаа л мэргэжлийнх байсаар ирсэн.

Тэр дундаа манай спортын салбарын мэдээ, мэдээлэл сэтгүүлчээс ур чадвар, мэдрэмж, мэдлэг, туршлага шаарддагаараа онцлогтой. Монголд энэ хэм хэмжүүрийг тогтооход “Өнөөдөр” болон “Таван цагариг” сонин онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж би боддог. Учир нь энд үргэлж мэргэжлийн сэтгүүлчид ажилладаг.

Тэд мэдээ, мэдээлэл, нийтлэл, сурвалжилгаа цаг алдалгүй шуурхай, уншууртай бас мэргэжлийн зангарагтай бэлтгэн хүргэж чаддаг. Энэ нь зөвхөн сонины уншигчид, спортын хорхойтнуудад сонирхолтой байгаад зогсохгүй, энэ салбарын мэргэжилтнүүд хийгээд бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчдад хүртэл нөлөөлдөг гэхэд болно.

Тийм ч учраас “Өнөөдөр” спортын мэргэжилтнүүд болон хорхойтнуудын унших дуртай сонин хэвээр байх болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон зуны XXXI олимпын наадам үргэлжилж буй гайхамшигт өдрүүдийн гал цогтой мэндийг “Өнөөдөр” сонины уншигчид болоод нийт монголчууддаа хүргэн, аз хийморь, амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай