Д.Төмөрхүлэг дагах тойрогт барилдана

“Рио-2016” олимпийн наадмын жүдо бөхийн  эрэгтэйчүүдийн 66 кг-д зодоглож буй Д.Төмөрхүлэг “C” хэсгийг тэргүүлэн барилдаж байна. Манай бөх эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд дараагийн шатанд Саудын Арабын Хамад Сулаймантай хүч үзэн цэвэр ялсан юм. Улмаар Төмөрхүлэг шигшээ 16-д Алжирийн Хоуд Зоурданиг даралтаар цэвэр ялж, шөвгийн наймд үлдсэн юм.  Манай жүдоч хэсгийн аваргын төлөө Италийн Фабио Басилитэй барилдаж, цэвэр ялагдав. Одоо манай бөх дагах тойрогт Канадын А.Боучардтай барилдах юм. Тус жинд 34 бөх зодоглож байгаа аж. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

Илгээх

Энэ тухай