“Өнөөдөр” сонин мэдээллийг үнэн зөвөөр хүргэдэг

Гонгорын ХАЙДАВ (Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин)


“Өнөөдөр” сониноор дамжуулан өнөөдөр уншигч түмэнтэйгээ уулзаж байгаадаа ихэд баярлаж, бэлгэшээж байна. Би энэ сонины уншигч төдийгүй олон ч дугаарыг нь бүтээлцэж, ярилцлага өгч явсан хүн. Өдий насанд минь “Өнөөдөр”-ийн хамт олон үгийг минь сонсож байгаад талархаж байна.

Өнөөдөр гэдэг бол өчигдөр, маргаашийг холбосон гүүр юм. Би “Монгол Улс байсан. Байсаар ч байх болно” гэж хэлэх дуртай. Өнөөдөр гэдэг цаг хугацаа үүнийг гэрчилж буйгаараа онцгой юм шүү. Тиймээс ийм сайхан утгатай үгээр нэрлэсэн “Өнөөдөр” сонин түмэн олноо гэгээрүүлж, хэрэгтэй мэдээллийг үнэн зөвөөр гарган тавьж байгаа гэж боддог. Бидэнд адил зүйл олон байна. Би жирийн л хөдөлмөрчин хүн байсан. Бас Монголын урлаг соёлынхны анхдагчдын нэг. Үүн лугаа “Өнөөдөр” ч бас нийгэмдээ анхдагч болсон, хөдөлмөрч сонин. Энэ бол өчигдөр биш, маргааш ч биш. Чухамхүү өнөөдрийн “Өнөөдөр” учраас оршсоор байгаа юм. Та бүхэндээ сайн сайхан, урт наслахыг ерөөе. Урт нас гэдэг бол дор хаяж 200 нас шүү.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай