"Хаан ширээний тулаан" киноны сүүлийн анги 2018 онд гарна

Нэрт зохиолч Жорж Мартины “Мөс ба галын дуу” номноос сэдэвлэн бүтээсэн HBO-гийн алдарт “Хаан ширээний тулаан” (Game of Thrones) кино 2018 онд сүүлийн ангиа цацна гэдгийг тус теле сувгийн програмын албаны ерөнхийлөгч Кэйси Блойс өнгөрсөн бямба гаригт мэдэгдлээ.

Энэхүү киноны эхний ангийг 2011 онд гаргаж байв. Түүнээс хойш 6 бүлэг анги гарсан юм. Тус киноны долдугаар ангийг ирэх оны дундуур олон нийтэд хүргэнэ.

Тус киног анх 10 ангитай хийхээр төлөвлөж байжээ. Сонирхуулахад, HBO-гийн цуврал киноны түүхэнд энэ кино хамгийн олон үзэгчтэй, бас хамгийн удаан үргэлжилсэн цуврал болж буй юм. Зургаан цуврал ангийг дунджаар 25 сая хүн үзэж сонирхсон гэсэн баримт бий.

Түүнчлэн киног зохион бүтээгчид ирэх оны Эммигийн уралдаанд фантази киноны төрөлд дахин нэр дэвшихээр болжээ. Ингэснээр тус кино гурван жил дараалан Эммигийн шагналд нэр дэвшиж байгаа юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай