“Өнөөдөр” бол оюун санааны гүүр

“Өнөөдөр” бол оюун санааны гүүр

Ж.ДАШДОНДОГ (Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч)


Өнөөдөр бол өчигдөр, маргааш хоёрыг холбосон гүүр мэт санагдана. Гүүрэн доогуур цаг үеийн их давлагаа тасралтгүй оволзоно. Тэрхүү гүүрэн дээрээс бид хаанаас ирснээ өртөөлөн харж, бас хаашаа явахаа саравчлан зогсоно. “Өнөөдөр” сонин хэмээх оюун санааны гүүрэн дээр бид өчигдрийн алдаанаас сургамж авч, маргаашийн оноог хүсэмжлэн тольдоно.

Ялангуяа ирээдүйн төлөө амьдралаа зориулж яваа өчүүхэн бичээч миний хувьд маргаашийн тухай сэдэв анхаарал татдаг юм. Өнөөдрийн хөрсөнд юу тарина, маргаашийн ургац тийм байна гэдэгчлэн ирээдүйн хөгжил дэвшил манай үеийнхнээс шалтгаална. Дэлхийг зэр зэвсгээр биш, оюун ухаанаар байлдан дагуулж, Монголынхоо нэрийг дахин мандуулах мэргэд төрөн гарвал миний зорьсон хэрэг бүтэх нь тэр.

Тэгвэл “Өнөөдөр” сонин өнөө хүртэл хэвлэгдэн гарч байгаа нь зөв болно. Тэгвэл тэнгэрээс биднийг ширтэн харж буй, “Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулагч, хүчирхэг эрхлэгч Ц.Балдоржийн санаа сая амрах биз ээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай