“Өнөөдөр” сонин бидэнд чиглэл өгдгөөрөө нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн

“Өнөөдөр” сонин бидэнд чиглэл өгдгөөрөө нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн

Б.ЗАНГАД (Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин)


“Өнөөдөр” сониныг хүндэтгэн явдаг хүний хувьд танай хамт олонд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Та нар энэ 20 жил монголчуудын бодол санаа, өнөөгийн нийгмийн ололт, амжилт, алдаа, дутагдлыг түмэнд түгээж, хамтын үйл ажиллагаанд нь гүүр болж, олны итгэл хүлээсэнд талархаж явдаг юм.

Цаг үеийн үйл явдлыг мэргэжлийн түвшинд нийтэлж, түүнээс санаа аван улсын хөгжлийг хэрхэн түргэсгэх, бидэнд юу саад болж буй талаар бичиж, чиглэл өгдгөөрөө танай сонин нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн гэж иргэн хүний хувьд үнэлдэг. Монголын соёл урлагийн хэтийн бодлого, түүхэн замнал, нийгэмд оруулж буй хувь нэмэр, ахмад уран бүтээлчдийн амьдралын арвин туршлага, үлдээсэн дахин давтагдашгүй сонгодог бүтээлүүдийг ирээдүй хойч үеийнхэндээ сониноороо дамжуулан түүчээлэн сурталчилж, мартуулахгүй мөнхлөх ариун үйлсийг эрхэм болгож байх нь нийгмийн шаардлага гэж уран бүтээлч хүний хувьд бодож байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай